“Зуслан“ аппликейшнээр зөрчлийг баримтжуулан ирүүлээрэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 24 секунд
“Зуслан“ аппликейшнээр зөрчлийг баримтжуулан ирүүлээрэй

“Зуслан“ аппликейшнээр зөрчлийг баримтжуулан ирүүлээрэй

Нийслэлийн Байгаль орчны газраас хотын ногоон бүс, зусланд гарч буй байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг хүлээн авах, иргэд, аж ахуйн нэгжид зөвлөмж, мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор “Зуслан” нэртэй аппликэйшнийг ашиглаж байна.

Уг аппликэйшнийг Андройд, IOS үйлдлийн системтэй ухаалаг төхөөрөмжинд “Зуслан” гэсэн түлхүүр үгээр хайлт хийн суулгана уу. “Мэдээ, мэдээлэл” цэсээс байгалийн нөөц ашиглалттай холбоотой сүүлийн үеийн мэдээллүүдийг авч болох бол “Санал гомдол” цэсэд 3 хүртэл гэрэл зургийг хавсарган хүрээлэн буй орчны эсрэг хууль, журам зөрчсөн үйлдлийн талаарх мэдээлэл, санал, гомдлыг ирүүлэх боломжтой. Таны ирүүлсэн мэдээлэл тус газрын эрхлэх асуудлын хүрээнд хамаарч байвал шалгаж нягтлан, авсан арга хэмжээний талаар хариу мэдэгдэх болно. Видео бичлэг болон илүү олон зураг илгээх бол аппликэйшний зүүн дээд буланд байх нийгмийн сүлжээний хаягуудаар холбогдоорой.

Үндсэн хуульд заасан байгаль орчныг хамгаалах иргэн бүрийн журамт үүргээ биелүүлэхэд тань туслах “Зуслан” аппликэйшныг ашиглахыг уриалж байна.

Нийслэлийн Байгаль орчны газар

Ханиад нам дарах амтат жор
Ханиад нам дарах амтат жор
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.