Ордуудын секс зурхай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
23 минут 51 секунд
Ордуудын секс зурхай

Ордуудын секс зурхай

нийтлэсэн Admin

Хонины орд эмэгтэй: Тэдний ойлголтоор эр хvн орон дoтpoo чадварлаг байх ёстой. Хатуу vзэл бодол, бага зэрэг зан нь орон дотор нь ч илэрдэг. Дур булаам бvсгvйн дvрд хувилж, олонд єєрийгєє харуулж чаддаг тул эр хvнийг єєрєє сонгохыг илvvд vздэг. Секст хувиа хичээдэг боловч энэ нь тvvний тєгс тєгєлдєр эр хvн хэмээх ойлголттой холбоотой байдаг. Тvvний ойлголтоор бол жинхэнэ эр хvн орон дотор чадварлаг байх ёстой гэнэ. Тэр орон дотроо ч хэн нэгэнд захирагдахыг хvсдэггvй, гэтэл тvvнд энд л эрч хvчтэй, захирангуй эр хvн дутагддаг. Хонины ордны эмэгтэй дур ханаагvй байсан ч золбоолог байж амрагаа жинхэнэ жаргааж чадах чадвартай. Янаг амрагийн явдалд их орооцолдох бєгєєд аль нэг нь тvvний хувьд эмгэнэлтэйгээр тєгсч болзошгvй тул болгоомжтой байхад илvvдэхгvй.

Хонины орд эрэгтэй: Эмэгтэй хvн єєрийг нь бахдан биширч байвал сэтгэл нь ханадаг.Тvvний эзэрхэг захирангуй зан бусадтай харьцахад нь, тэр дундаа эмэгтэй хvнтэй харьцахад нь ч илэрч байдаг. Санасандаа хvрэхийн тулд хуурч мэхлэх, айлган сvрдvvлэх зэргээр бvхий л аргыг хэрэглэдэг бєгєєд ингэснээрээ єєрийгєє хvнд байдалд оруулах нь бий. Эмэгтэй хvнийг єєрийн болгоход бvх хvч чадлаа зориулсан байдаг тул хавьтах мєч єєрт нь сайхан санагддаггvй. Тvvний бэлгийн чадавхийн талаар хэлж ярьсан болгонд эмзэг ханддаг. Дураараа, дээрэнгvй зантай. Эмэгтэй хvн єєрийг нь бахдан биширч байвал сая сэтгэл ханадаг, єєрийгєє байнга магтуулж байх хvсэлтэй. Тvvний vгнээс зєрєхєєргvй хvссэн бvгдийг нь биелvvлдэг эмэгтэйтэй гэрлэдэг. Ийм эхнэр таарвал гайхалтай сайн амраг, халамжтай нєхєр болон хувирдаг.

Vхрийн opд эмэгтэй: Амьдралд хєнгєн ханддаг учраас ямар нэгэн хvнд байдалд ордоггvй. Дур булаам гоо vзэсгэлэнтэй, олон ааштай бvсгvйчvvд байдаг. Гоё ганган эд юмс, гял цал болсон эрчvvдээр єєрийгєє хvрээлvvлэхийг хvсдэг. Эрчvvд тэдний занг сайтар мэддэг боловч янагийн харьцаанд орохыг эрмэлздэг. Учир нь тэд ямар ч эр хvнийг жаргаах сайн амраг болдог. Амьдралд хєнгєн ханддаг учраас ямар нэгэн хvнд байдалд ордоггvй. Тvvнтэй амрагласан эр сэтгэлийн цэнгэл эдлэх боловч энэ нь удаан vргэлжилдэггvй. Хэсэг хугацааны дараа амраг бvсгvй нь єєр эрийн євєрт байхыг олж мэднэ. Энэ ордны бvсгvйчvvд амрагласан эр болгондоо vнэн сэтгэлээсээ ханддаг ч амьдрал нь тогтворгvй байх нь элбэг.

Vхрийн opд эрэгтэй: Xaйpтaa сонгохдоо хэний ч vгийг авдаггvй. Бvсгvйчvvд сайн эртэй гэрлэхийг хvсдэг. Энэ ордын эрчvvдийн нэр тєрєє эрхэмлэдэг, єєртєє итгэлтэй, амрагтаа хvндэтгэлтэй, эелдэг ханддаг зан эмэгтэй хvний зvрх сэтгэлийг эзэмддэг. Тvvнийг гайхалтай янаг эр гэж хэлэхгvй ч тэд тачаангуй байж эмэгтэй хvнийг бvрэн дvvрэн хангаж чадна. Орон дотроо эрх тэгш байхыг эрхэмлэдэг. Сексийн асуудалд єєртєє илэн далангvй ханддаг тул амрагаасаа ч мєн адил илэн далангvй байхыг шаарддаг. Хартай боловч vvнийгээ єєрийн сул тал гэж vздэг. Хайртаа сонгохдоо хэний ч vгийг авахгvй ба єєрийн жаргалыг єєрийн туршлагадаа найддаг. Эмэгтэй хvн элдэв аргаар толгойг нь эргvvлнэ гэвэл бvтэхгvй. Тэр иймэрхvv хандлагыг ажиглаж мэдэхээр ухаалаг хvн. Гэр бvлийн амьдрал нь аз жаргалтай байдаг.

Ихрийн орд эмэгтэй: Олонх эрчvvдийн хувьд сайн найз нь боловч єєртєє тохирох хvнээ сонгохдоо тааруу. Хоёрдмол шинжтэй. Нэг талаас тvvний бусдын эвийг олдог ухаалаг зан ажил албандаа амжилт гаргахад нєлєєлдєг. Нєгєє талаас мєн л энэ зан чанар давтагдашгvй євєрмєц эрийг хайж олоход нь саад болдог. Тэр олонх эрийн хувьд итгэлтэй сайн найз нь боловч єєртєє тохирох хvнээ сонгохдоо тааруу. Олдог л юм бол бvх юмаа зориулахад бэлэн явдаг. Гэвч тvvнд тохирох амраг тэр бvр таарахгvй. Тохиолдлын чанартай янагийн явдлаас дур хvслээ дагаад хангаад єнгєрєх нь элбэг. Ийм бvсгvйг хаядаггvй боловч сэтгэлдээ хvндэлсээр чимээгvйхэн яваад єгдєг. Гэвч энэ ордын бvсгvй ямар ч байсан хайж явсан хvнээ олбол эднээс илvv жаргалтай гэр бvл гэж байхгvй болно.

Ихрийн орд эрэгтэй: Эмэгтэй хvнийг хэт єргємжлєн зvрх сэтгэлийг нь татдаг. Энэ ордын эрчvvд ихэвчлэн авьяаслаг байдаг. Тэд хvрээлэн буй орчныхоо гоо сайхныг єндрєєр vнэлж мэдэрдэг. Эмэгтэй хvний болоод сексийн харьцааны гоо vзэсгэлэнг эрхэмлэдэг. Гэвч тvvний авьяас чадвар нь янаг амрагийн явдалд тєгс гэсэн vг биш. Аливаад романтик ханддаг зан нь эмэгтэй хvнийг зєв vнэлэхэд нь саад болдог. Тиймээс эмэгтэй хvнийг хэт єргємжлєн зvрх сэтгэлийг хєсєрдvvлэх нь бий. Тэр єєрийгєє нэн тэргvvнд тавьдаг бєгєєд секст тийм ч сайн биш. Эмэгтэй хvнээс ихээхэн халамж анхаарал шаарддаг ба тvvний амжилт, авьяас чадварын тєлєє єєрийгєє золиослох эмэгтэй хэзээд олддог. Гэвч тvvнтэй гэр бvл болоод хэвийн амьдарна гэхэд бэрхтэй.

Мэлхийн opд эмэгтэй: Тvvнд ухаалаг, тэвчээртэй, эелдэг эр хvн хэрэгтэй. Мєн чанартаа их тачаангуй тул єєр дур хvслийг хангаж таашаал авахаар тэвчээр алдан тэмvvлдэг. Хамгийн гайхалтай нь ийм мєртлєє эр хvнтэй харьцахдаа хєндий хvйтэн байдаг. Тvvний бодлоор бол дур хvсэл нь эр хvний нvднээ ил буй сул тал нь, харин тэр юунд ч гэсэн єєрийн сул талыг хvлээн зєвшєєрєх дургvй. Бие даасан хатуу чанга эмэгтэй болж харагдахын тулд ихээхэн хvчин чармайлт гаргадаг. Гэвч тэр амархан єдєєгддєг тул дур хvслээ нуухын тулд муухай аашилдаг. Нэг амрагласан эртэйгээ дахин уулзахгvйг хичээдэг, санаснаар нь болохгvй бол уур уцаартай болно. Тvvнд ухаалаг, тэвчээртэй, эелдэг эр хvн хэрэгтэй.

Мэлхийн opд эрэгтэй: Гэрлэлтийг эрх чєлєєгєє боогдуулах явдалд тооцдог. Тvvнд хууртаж хаягдсан эмэгтэй олон байх вий. Гэвч тэр vvндээ огтхон ч санаа зовдоггvй, яагаад гэвэл тэр хувиа хичээмтгий, єєрийгєє дээгvvр тавьдаг зантай. Туршлагатай эмэгтэй бол тvvнийг єєрєєсєє хол байлгахыг хичээдэг. Харин тиймээс залуу охидын толгойг эргvvлэхдээ гарамгай боловч уйдмагцаа шууд л хаядаг. Тэр сексийн чадвар сайтай ч орон дотор зєвхєн єєрийн жаргалыг хичээдэг, заримдаа бvдvvлэг дээрэлхvv зан гаргах нь бий. Гэрлэлтийг эрх чєлєєгєє боогдуулах явдалд тооцдог, єєрєєс нь илvv эзэрхэг эмэгтэй таарвал тvvнийг эрхэндээ амархан оруулдаг.

Арслангийн орд эмэгтэй: Секст єєртэй нь адил ханддаг эр хvн таарвал аз жаргалтай амьдарна. Хэний ч толгойг эргvvлэхээр дур булаам боловч эзэрхэг тvрэмгий зангvй. Ямар ч тохиолдолд тайван амгалан байж аливааг сайтар хянаж тунгаадаг. Янаглан цэнгэх vед нь ч тvvний хvйтэн харцыг мэдэрч болно. Vvний цаана сексийг сонирхдоггvй тєрєлхийн зан байдаг. Тэрээр маш тооцоотой тул учирсан эр хvн болгоноо хэр зэрэг нєхєр байх бол хэмээн дvгнэж цэгнэдэг. Тvvнд сайн ээж, халамжтай эхнэр байх тєрєлхийн чанар бий. Гэр бvлийн ашиг сонирхлыг хамгаалахад тvvний “Арслангийн чанар” илэрдэг. Гэвч сексийг тєдий л ойшоодоггvй нь эр нєхєрт нь адил ханддаг эр хvн таарвал тэдний гэрлэлт аз жаргалтай байх магадлалтай.

Арслангийн орд эрэгтэй: Эрчvvдээс тvмэн хувь илvv гэж тvvнд ойлгуулсан эмэгтэй л эхнэр нь болж чадна. Тvvнд олон сул тал байдаг. Тvvний єєртєє итгэлтэй, эелдэг зангийн цаана єєрийн чадал чансаанд тийм ч итгэлтэй бус эр хvн байдаг гэвэл эргэн тойрныхон нь итгэхгvй. Єчvvхэн алдаа гаргасан ч амраг нь доог тохуу хийгээд байгаа юм шигээр тєсєєлж єєрийгєє зовоодог. Тиймээс vргэлж дарамттай тайван бус байдаг. Тvvний мєн чанарыг таньсан эмэгтэйн хувьд “Аймшигт арслан” маань тоглоом л гэсэн vг. Бусад ямар ч эрээс тvмэн хувь илvv гэж итгvvлж чадсан ухаалаг эмэгтэй тvvний эхнэр байх болно.

Охины opд эмэгтэй: Эр хvнийг хайрлаж хvндлэх єндєр чадвартай байдаг. Эмэгтэй хvний бvх сайн сайхан шинжийг агуулсан байдаг. Тэд гоо vзэсгэлэнтэй тєдийгvй эелдэг зєєлєн зантай, vнэнч, маш тачаангуй эмэгтэй. Амрагаа жаргааж байна гэсэн мэдрэмж нь эргээд єєрт нь аз жаргал авчирдаг. Тэд эр хvнээр хайрлуулж энхрийлvvлэхийн тєлєє тєрсєн мэт байж чаддаг тул тvvнтэй ойртсон тохиолдол болгон мартагдашгvй байдаг. Энэ ордын эмэгтэй эр хvнийг хайрлаж хvндлэх чадвар єндєртэй бєгєєд эр хvний тэвэрт сэтгэл амгалан байдаг. Тvvний дур булаам зан тєрх эр хvнийг дахин дахин буцааж ирэхэд хvргэдэг. Тэгээд нэг л єдєр тvvнийг хажуудаа мєнх байлгаж чаддаг.

Охины opд эрэгтэй: Эелдэг зан нь эмэгтэй хvнийг гайхшруулдаг. Энэ ордын эрэгтэй зєвхєн ажил тєрєлдєє тєдийгvй эмэгтэй хvнтэй харьцахдаа ч дэг журамтай байхыг эрхэмлэдэг. Энгийн бєгєєд тодорхой байх гэсэн эрмэлзэл, бvрэг даруу зан нь эмэгтэй хvнтэй харьцахад нь саад болдог. Эмэгтэй хvнийг бурханчлан шvтдэгээсээ болоод олон удаа дурладаг нь хvндрэл учруулдаг. Сексийн чадавхи нь єндєр, гэхдээ энэ чадвараас нь илvv эелдэг халамжтай зан нь эмэгтэй хvнийг гайхшруулдаг. Харин тvvнийг хуурч мэхлэвээс энхрийлэн хайрлах сэтгэл нь єс хонзонгоо авах хvслээр солигдоно. Эхнэр нь ч анхаарал халамж тавьдаг бол сайн эр нєхєр болж чадна.

Жинлvvрийн орд эмэгтэй: Єєрт нь хэн нэгэн уурлавал хєєрєн баясдаг. Тvvний эротик хvсэл эрмэлзэл нь далд ухамсарт нь оршдог. Нэг л мэдэхэд хэн нэгний оронд орчихсон байдаг бєгєєд яагаад гэдгээ єєрєє ч тэр болгон ойлгодоггvй. Тэд хєдєлгєєнтэй боловч секс тvvний амьдралын зорилго биш, гэхдээ тодорхой байр суурь эзэлдэг. Тэд байнга хувирч байдаг. Эрч хvчтэй эрэгтэй хvнд захирагддаг бєгєєд харин єєрєєс нь дорой эр хvнийг бол захирдаг. Гэвч эрэгтэй хvн тvvнээс бvрэн дvvрэн таашаал авах нь ховор. Учир нь тэр бие махбодын ханамж авахыг л илvv чухалчилдаг. Єєрт нь хэн нэгэн дурласныг мэдвэл хєєрч баясдаг. Гэр бvлтэй болмогцоо ухаан сууж томоожно.

Жинлvvрийн орд эрэгтэй: Онцгой тохиолдолд єєрийгєє хазаарлаж чаддаг. Хоёрдмол мєн чанартай. Нэг талаас дур булаам, цэвэр цэмцгэр, эелдэг тогтуун байж бусдын хайрыг татдаг. Нєгєєтэйгvvр секст дэндvv автамхай, эмэгтэй хvнд ухаан жолоогvй татагддаг бєгєєд vvнийгээ ихэд нууцалдаг. Зарим тохиолдолд єєрийгєє хазаарлаж чаддаг. Ихэвчлэн дур хvслээ хангах гэсэн эрмэлзэл нь давамгайлдаг. Энэ vедээ бухимдаж сэтгэлээр унах нь бий. Ямар ч эмэгтэйтэй учирсан тvvний дур хvслийг тvр зуур л дардаг. Хэрэв болдогсон бол тэр бvх юмаа хаяад секст автахаас буцахгvй. Орон дотор хувиа хичээхээс буцахгvй, Єєртэйгєє ижил тєстэй зан араншинтай бvсгvйтэй гэрлэвэл гэр бvлийн амьдрал нь аз жаргалтай байх боломжтой.

Хилэнцийн орд эмэгтэй: Энэ ордын эмэгтэйчvvд жинхэнэ гал халуун цоглог байдаг. Энэ ордын бvсгvйчvvдийг “Нууцлаг″, “Жолоогvй″ гэдэг. Тvvний хvсэл тачаал хязгааргvй. Тvvний бvхий л vйлдэл сексийн ханамж таашаал авахад чиглэгдсэн байдаг гэхэд хилсдэхгvй. Тэрээр ухаалаг, эрч хvчтэй, гоо vзэсгэлэнтэй. Ийм эмэгтэйтэй танилцсан эрэгтэй солиорох дєхдєг. Бэлгийн харьцаанд эрт орох хандлагатай. Жинхэнэ гал халуун эмэгтэй гэвэл энэ ордныхныг хэлнэ. Хавьтах мєчид ямарваа нэгэн vзэл сурталд баригддаггvй, галзуу мэт болдог нь эрчvvдэд таалагддаг. Эр хvнийг дээдэлж чаддаг тул энэ нь эрчvvдийн хайр хvндэтгэлийг хvлээдэг. Тvvнтэй ойртон дотноссон эр хvн сэтгэлийн жолоогоо алдвал жинхэнэ эмгэнэл болдог. Энэ ордны эмэгтэйгээс болж гэр бvл салж сарних, ажил тєрлєє алдах нь бий.

Хилэнцийн орд эрэгтэй: Єєрт нь ялагдсан эмэгтэйд єгєємєр энэрэнгvй ханддаг. Маш эрч хvчтэй. Юу ч хийж мэдэх хvн. Тэр бол гайхалтай сайн тоглогч жvжигчин юм. Тvvний хувьд чєлєєт байдал нь хамгийн vнэ цэнэтэй зvйл нь. Орон дотор сайн эмэгтэй байдаг ч эмэгтэй л хvний эрхэнд орохоор сэрэмж алдана гэж байхгvй. Секс бол тvvний хvч чадал, оюун ухаанаа илэрхийлэх нэгэн талбар юм. Хялбархан эрхэнд ордог бvсгvйг хэзээ ч vнэлдэггvй. Єєртэй нь адил чєлєєт байдлаа эрхэмлэдэг, оюуны єндєр чадавхитай эмэгтэйд єгєємєр энэрэнгvй ханддаг. Тvvнд ялагдах нь ялсантай адил гэж бvсгvйчvvд vздэг. Учир нь тэр амрагтаа сексийн баялаг туршлага, зvрх сэтгэлээ харамгvй єгдєг. Ихэвчлэн ганц биеэр насаа элээдэг.

Нумын opд эмэгтэй: Амьдалын баяр баясгалантай баялаг сэтгэлгээтэй хvмvvс. Хөгжилтэй, ухаалаг бvсгvйг хvсдэг эрд тохирно. Секст чадварлаг дур булаам. Амьдралын бvхий л илрэлийг аль салбарт хамаарахаас нь vл шалтгаалан vнэлж чаддаг. Ажил алба, урлаг спорт, гэр бvлийн салбарт ч тэр. Секс тvvний хувьд амьдралыг бvрэн дvvрэн мэдрэх арга хэрэгсэл, тиймээс дээд зэргийн ханамж авахад тэмvvлдэг. Амьдралын баяр баясгалантай баялаг сэтгэлгээтэй орон дотроо ч энэ чанараа алддаггvй. Єєртєє таарч тохирох амрагийг олж чаддаг. Єєрийнхєє vнэ цэнийг мэддэг тул нєхрийнхєє болон єєрийнхєє vнэнч бус байдалд хvлцэнгvй ханддаг. Тvvнд гэр бvлийнхээ амьдралыг тєгс болгох чадвар тэр болгон байдаггvй, учир нь тэр нэг хэвийн байдлаас амархан уйддаг тул vе vе зугаалах нь бий.

Нумын opд эрэгтэй: Эмэгтэй хvн тvvний замыг заагч болно гэж хэзээ ч vгvй. Хөгжилтэй, сайхан сэтгэлтэй гоёмсог дур булаам сайхан эмэгтэйд сэтгэлийн жолоо алддаг. Аялж жуулчлах дуртай бєгєєд ингэж явахдаа дурлалын сумаа баруун зvvнгvй харваж явдаг. Эцсийн vр дvнг нь нэг их тооцож сонирхдоггvй. Мєн чанараараа бол тэнvvлчин, мєрєєдємтгий хvн. Эмэгтэй хvн тvvний замыг заагч од болно гэж хэзээ ч vгvй. Гэвч тэр хvvхнvvд болон секст дуртай. Дурлалын асуудалд бvтэлгvйтвэл тоохгvй хvн.

Матрын opд эмэгтэй: Эрчvvд тvvний мєн чанарыг мэдээд тэмvvлдэг. Дур хvсэл болон тvvнээ хангах боломжийн хооронд сонголт хийж чадахгvй зовдог. Дурламтгай, эротик мэдрэмж сайтай, гэвч гадна тєрхєндєє дvрэм журмыг дээдэлдэг. Тиймээс тэр хvслээ хангаж чадахгvйд хvрч сэтгэл санааны хямралд автдаг. Эрчvvд тvvний мєн чанарыг мэдээд тэмvvлдэг ч гаднах хєндий хvйтэн байдалтай нь тулгараад гайхдаг. Тvvний дур хvсэл нэг л єдєр гадагшилж, тэр бvхнийг умартан дурлал секст автдаг. Гэрлэсэн тохиолдолд нєхрєє хуурч мэхлэх нь элбэг боловч дараа нь єєрийгєє буруутган гэмшиж томоотой болдог. Нас ахиад ирэхээрээ ааш муутай, vглээ болно.

Матрын opд эрэгтэй: Хєнжлийн нууцаа чандлан хадгалдаг. Єєрийн зорилго тэмvvллийг нарийн тодорхойлдог. Хvvхнvvдийн дунд амжилт олно. Гэвч тэр хvvхнvvдийн цуглуулагч биш. Тvvний дур хvслийг татсан эмэгтэй шvтээн нь болдог. Тэр эмэгтэйнхээ хvслийг нарийн мэдэрдэг бєгєєд дурлалдаа удаан хугацаагаар vнэнч байж чадна. Секс нь бие махбодын тєдийгvй сэтгэл зvйн єндєр таашаал єгдєг тул бvсгvйчvvд их vнэлдэг. Матрын ордын эрэгтэй нууцлаг байдаг тул єєрийн ор дэрний нууцыг чанд хадгалдаг. Тvvнийг єєртэйгєє гэрлэхийг шаардсан эмэгтэй амжилтанд хvрэхгvй. Чєлєєт байдал нь юунаас ч илvv эрхэм байдаг тул зєвхєн єєрєє хvссэн тохиолдолд л гэрлэдэг юм. Сайн эцэг, халамжтай нєхєр байж чаддаг.

Хумхын орд эмэгтэй: Найз нєхдийн хvрээнд хєгжилдєн цэнгэх нь тvvний амьдралын баясгалан. Гэр орон нь vргэлж зочдоор дvvрэн байна. Учир нь тэр эелдэг нийтэч, ухаалаг эзэгтэй болдог. Гэвч энэ бvхэн нь тэр болгон орон дотор нь илэрдэггvй. Аливаад журамтай, нямбай ханддаг нь унтлагын єрєєнд нь ч ноёлж байдаг. Тvvний гадаад vзэмжинд татагдсан эрчvvд адал явдал хайж хойноос нь хєєцєлддєг. Харин тvvнтэй ойртож шадарласны дараа лаацы гэрэл, цэмцгэр индvvдсэн даавуу л санаанд нь vлддэг. Тэр гал халуун сексийг мэддэггvй, сонирхдог ч vгvй, учир нь найз нєхдийн хvрээнд хєгжилдєн цагийг єнгєрєєх нь тvvний амьдралын баяр баясгалан. Тvvний бусдад таалагддагийг хараад нєхєр нь харддаг. Гэвч энэ ордын эхнэртэй хvн тайван байж болно, тэр хэзээ ч эр нєхрєє хуурахгvй.

Хумхын орд эрэгтэй: Тэд хєнжил дотроо эмэгтэй хvнд дуртайяа захирагддаг. Гал халуун эмэгтэйд тохирохгvй. Тvvний сексийн амьдралын хvрээ тєдий л том биш бєгєєд нарийн хяналтанд оршдог. Гоё сайхан эмэгтэйг эзэмдэж байгаагаа харуулахын тулд л янагийн харилцаа холбоонд ордог. Тэр эмэгтэйн авьяас чадвар, туршлага нь тvvнд огт хамаагvй. Тvvний сексийн хандлагыг уншсан ном, харьцдаг нєхєд нь тодорхойлдог. Орон дотор эмэгтэй хvнд дуртайяа захирагддаг. Гэрлэсэн бол эхнэрээ хуурна гэж байхгvй. Учир нь ажил алба, гэр орны асуудал гэсээр зав нь болдоггvй. Хэдий ийм боловч тvvний эхнэрийг аз жаргалтай гэхэд, хэцvv, учир нь тэр болгон ханамж єгч чаддаггvй.

Загасны ордны эмэгтэй: Тэд маш “романтик”. Энэ ордны бvсгvйчvvд маш романтик, мєрєєдємтгий хvмvvс. Загасны бvсгvйчvvд нэг сонгосон хvнээ хайр энэрлээр дутаахгvй, гэр бvлийн халуун дулаан уур амьсгалыг бvрдvvлж сайхан амьдралыг бий болгож чаддаг. Ихэнх загаснууд эр нєхєртєє vнэнч байдаг ч зарим нэг асуудлаас болж бvрмєсєн харьцаагаа таслах нь бий. Сексийн хувьд сайхан таашаал авч, мэдэрч чаддаг, хvссэн л бол сексээс татгалздаггvй маш чєлєєт байдлыг эрхэмлэдэг романтик хvмvvс.

Загасны ордны эрэгтэй: Тэд олон хvvхэнтэй учирч, сэтгэл хангалуун байдаг. Загасны ордны эрчvvд юмыг тєгс тєгєлдєр байлгах эрмэлзэлтэй, мєрєєдємтгий, ихэнх нь азтай хувь тавилантай. Тэд бусад ордыг бодвол нийтлэг байдал бага, олон янзын зан байдлын нийлмэл шинжтэй бєгєєд шударга сэтгэлийг vнэлдэггvй, бусдын хvсэл сонирхлыг харгалзан vздэг, шашинд шvтлэгтэй боловч гэнэн, хар тамхи, архи зэрэгт амархан автдаг муу талтай. Загасны эрс зєвхєн єєртєє зориулан бодож олсон бяцхан хуурмаг ертєнцдєє амьдардаг нь бусдын уцаарыг хєдєлгєнє. Сексийн тухай ярих дуртай, олон хvvхэнтэй учирч, сэтгэл хангалуун байдаг. Учирч байсан эмэгтэйчvvд тvvнийг удаан дурсан санадаг бол тэр єєрєє амархан мартаж орхидог гэмтэй. Загасны эрчvvд vvлэн дунд хєвєхєє больж эгэл амьдралд ойр байхыг хичээж, аль болох зохион байгуулалттай байж єнєєдрєєрєє амьдарч сурвал сайн. Сексийн амьдралдаа илvv гал дєлтэй хандах нь тэдэнд анхааруулах чухал зvйл.

 
 
Улаанбаатарт өдөртөө 11-13 хэм дулаан байна
Улаанбаатарт өдөртөө 11-13 хэм дулаан байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.