С.Баяр АТГ-т хандсан гэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 13 секунд
С.Баяр АТГ-т хандсан гэнэ

С.Баяр АТГ-т хандсан гэнэ

УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд асан С.Баяртай холбоотой гэх үнэн, худал нь тодорхойгүй баримт дэлгэсэн. Энэхүү мэдээллийг golomt.org сайтаас өгсөн гэдгээ ч гишүүн хэлж байсан. Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор С.Баяр нэр төрөө сэргээлгэхээр АТГ-т өнөөдөр хандсан гэх мэдээлэл байна. 

Тэрбээр АТГ-т бичсэн өргөдөлдөө “Санжаа овогтой Баяр намайг Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Оюу Толгойн гэрээг батлуулж, албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж авлига, хээл хахууль авсан, улмаар АНУ-д олон тэрбумаар үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгө худалдан авч “мөнгө угаасан” мэтээр бичин хүнд гэмт хэрэгт буруутгасан элдэв мэдээлэл зарим сонин болон сайтууд, хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр сүүлийн үед олноор нийтлэгдлээ. Иймд намайг гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй эдгээр үйлдэлтэй холбоотой эсэхийг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгаж, үнэн мөнийг тогтоож өгөхийг хүсъе” гэжээ.

Эх сурвалж: News.mn

Хүний ертөнц, сайхан сэтгэл
Хүний ертөнц, сайхан сэтгэл
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.