Б.Жаргалсайхан: УИХ-ын гишүүн М.Зоригт Сү.Батболдыг өмөөрч миний нэр хүндийг гутаах гэж цахим ертөнцөд тэр бичлэгийг тавьсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
20 минут 41 секунд
Б.Жаргалсайхан: УИХ-ын гишүүн М.Зоригт Сү.Батболдыг өмөөрч миний нэр хүндийг гутаах гэж цахим ертөнцөд тэр бичлэгийг тавьсан

Б.Жаргалсайхан: УИХ-ын гишүүн М.Зоригт Сү.Батболдыг өмөөрч миний нэр хүндийг гутаах гэж цахим ертөнцөд тэр бичлэгийг тавьсан

-ХЭН НЭГЭН УЛС ЭХ ОРНЫ ЭРХ АШГИЙГ ЧИНЬ УЛАНДАА ГИШГЭЭД БАЙХАД ЯАГААД ТҮҮНИЙГЭЭ ХАМГААЛАХГҮЙ БАЙГАА ЮМ БЭ-

Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхантай ярилцлаа.

-Өнгөрсөн лхагва гаригт “Eagle” телевизийн сэтгүүлчтэй таны маргалд­сан бичлэг цахим ертөнцөөр дуу­лиан тарив. Чухам юунаас болоод тийм үйл явдал болчихов оо?

-Авто замын түгжрэл ихтэй байсан учраас машинтай явахад хэцүү юм. Дээрээс нь хотын төвд машин парклах талбай байхгүй байна. Энэ мэт олон шалтгаанаас болоод хоцорч орсон нь үнэн. Болзсон цагаасаа хоцорлоо гээд санаа зовж, авто замын голд машинаа зогсоогоод гүйж орсон. Гэтэл биднийг тус телевизийн үүдэнд угтаж авсан бүсгүй хашгирч загнасан. Ярилцлага өгөх студирүү дагуулж явах замдаа чангаар хашгираад байхаар нь ”Одоо боль, битгий хашгирч загнаад бай. Тэглээ гээд юу өөрчлөгдөх юм. Санаатай ярилцлага өгөх цагаасаа хоцорсон биш. Үнэхээр хожимдоод хэцүү байдалд хүргэчихсэн бол ярилцлага өгөхөө больё” гэсэн. Нөгөө бүсгүй студийн үүдэнд ирээд “ор” гэсэн. Нэг сэтгүүлч залуу тэнд байсан юм. Тэр залуубас л уурлаж ундууцсан.” Нэгэнт хоцорчихсон юм чинь яах вэ. Цагийг нь хойшлуулъя” гэж хэлтэл “Ер нь чамаас заавал ярилцлага авах албатай юу. Боль, яв та нар. Явахгүй юу” гэсэн. Чи яагаад ингээд байгаа юм гэтэл их муухай ааш авир гаргасан. Түүнийх нь хариуд би түлхсэн. Болсон явдал бол ердөө л энэ.

-Та сэтгүүлчийг цохисон юм биш үү?

-Цохиогүй, түлхсэн.Тэр бич­лэгийг нь цахим ертөнцөд тавьсан байсан шүү дээ. Би сэтгүүлчийн нүүр рүү нь түлхсэн. Тухайн үед хоцорсон учраас яарч тэвдсэн стресстэй байсан. Сэтгүүлчийн бас эфирийнх нь цаг тулаад бухимдсан л биз. Тэглээ гээд бөөн уур уцаартай зочноо угтах биш, тайван асуудалд хандаад хоорондоо яриад шийдчих л асуудал шүү дээ. Иймэрхүү сайндаж муудалцах зүйл амьдралд өчнөөн л байдаг.

Энэ бол тийм чухал ярианы сэдэв болгоод байх асуудал биш. Ах хүндүү хүнээ түлхчихээ л биз. Дараа нь тэр сэтгүүлч залуугаас би уучлал гуйсан. Машины түгжрэлээс болж хоцорч түүндээ стресстэй байлаа.Та нар ч гэсэн уурлаж зохисгүй авирлахаа боль. Энэ бол гол асуудал биш гэж хэлсэн. Бид болсон зүйлийн талаар ярилцаад цай, ус уугаад учраа олсон. Тэгээд тус телевизэд ярилцлага өгсөн.

-Тэр бичлэгт сэтгүүлч суудлаасаа босч яваад нэг үг хэлсэн бололтой ам нь хөдөлж харагдсан дуу нь сонсогдоогүй. Тэр үед та босож ирээд түлхсэн байх. Сэтгүүлч юу гэж хэлсэн юм бэ?

-Намайг их муухайгаар хэлсэн л дээ. Би тэр сэтгүүлчид гомдоогүй. Бид дараа нь гарбарилцаад сайхан ойлголцсон. Хамтарч ажиллаад явъя гэсэн. 20 гаруй жил би “Eagle” телевизийг дэмжиж ажилласан хүн. Дуудах болгонд нь очоод ярилцлага өгч байсан.Тэглээ гээд би тус телевизээс шагнал, хөлс мөнгө авч байгаагүй. Тус телевизийн ажилтан биш. Нэгэнтээ намайг дуудаж аваачиж байгаа бол загнаж аваачих ёсгүй, урих ёстой. Энэ болёс зүй шүү дээ. Би ямар хийх юмаа олж ядаад, байх газаргүй дээд очсон хүн биш. Надад аж ахуйн болон улс төрийн ажил их байна. Тийм учраас тэр ажлуудаа зохицуулаад аминдаа очиж байгаа ухаантай юм. Тэр нэвтрүүлэгч залууг элдвээр хэлээд бусдын амны бай болгох сонирхол үнэндээ алга. Тэр залуу уцаарлаад янз бүр болсон байж болно. Түүний гараас нь тэгсэн ингэсэн гээд матаад янз бүрийн хэл амтатлах хэрэггүй. Би цагтаа түүн шиг залуу явсан. Гэвч одооны залуучууд ууртай, ааштай, хүний үг даахаа больсон байна. Бид чинь хүүхэд байхдаа ахмад хүнээс ухаан алдталаа айдаг байсан шүү дээ. Хажууд нь архи тамхи хэрэглэх нь битгий хэл зөрж өнгөрөхдөө хүртэл биеэ зөв авч явахыг хичээдэг байлаа. Одооны залуусын хошуун дээрх сүү нь ч хатаагүй мөртлөө баар хэсээд архи уугаад л явж байна. Бидэнд тийм хүмүүжил байгаагүй. Ахмадуудыг хүндэлдэг хайрладаг, эмээдэг. Буруу үйлдэл хийхээсээ ичдэг байлаа шүү дээ. Одоо бол ийм зүйл байхаа больсон байна лээ. Буруу зүйл хийчээд ээждээ зодуулдаг байлаа. Алгадуулдаг, суран тэлээгээр ороолгуулдаг байсан. Одоо бодоод байхад тэр үе ямар сайхан байсан юм бэ. Ээж минь байсан бол дахиад нэг алгадуулах юмсан гэж бодож байна шүү дээ. Ер нь залуучуудад хэлэхэд эмэгтэй хүнийг хүндэлж хайрлаж байх хэрэгтэй. Эрэгтэй хүнийг хүндэлж байх хэрэгтэй. Аав ахтай минь адилхан шүү гээд ах захтай байх ёстой. Амьдрал тийм шүү дээ. Энэ залуус хэдэн жилийн дараа ах аав болоод явна. Энэ бол хүний ёс зүйтэй л холбоотой асуудал юм даа.

-Сошиал ертөнцөд тэр бичлэг яагаад гарчихав. Уг нь тэр сэтгүүлчтэй та учраа олсон юм байна шүү дээ. Уучлал гуйгаад тэгтэл яагаад олон нийтэд цацагдав?

-Сошиал ертөнцөд УИХ-ын гишүүн М. Зоригт анх энэ бичлэгийг цацсан юм билээ.

-Яагаад УИХ-ын гишүүн М.Зоригт цахим ертөнцөд цацсан гэж. Шалтгаан нь юу юм бол?

-Энэ хүн тус телевизийн хөрөнгө оруулагчдын нэг. Нөгөө “Голомт” банкны М.Зоригт шүү дээ. Сүхбаатар аймгаас нэр дэвшсэн. МАН-ын дарга байсан Сү.Батболдын аав нь Сүхбаатар аймгийнх. Тэд нэг нутгийнх. Би Сү.Батболдыг ярилцлага өгөх болгондоо шүүмжилж зэмлээд байгаа учир М.Зоригт өмөөрч миний нэр хүндийг гутаах гэж цахим ертөнцөд тэр бичлэгийг тавьж байгаа юм. Би тийм зүйлээс айдаг хүн мөн үү. Намайг яах вэ дээнэг удаа шоронд хийж айлгана биз. Чаддаг юм бол ирээд алчихгүй юу, тийм л мундаг юм бол. Үнэн юм үнэнээрээ л дуусдаг юм. Гурван сая ард түмэн дотор нэг иргэн нь болж төрчихөөд олонхийн төлөө амьдарч сур. Шинэ зуунд чинь олонхийнхоо төлөө амьдардаг нийгэм улс төрийн тогтолцоо дэлхий даяар ноёрхож байна. Түүнээс нэг хүнийг биширч шүтэж байдаг эрэн зуун дууссан байна. Одоо олонхиороо асуудлыг шийдээд цөөнхөө хүндэлье гэдэг зарчим ноёрхож байна.

-Тэр бичлэгийг сошиал ертөнцөд тавьсан нь таны нэр хүндэд халдлаа гэж үзэж байгаа хэрэг үү?

-Энэ М.Зоригт гэдэг нөхөр санаатайгаар миний нэр хүндэд халдаж тэр бичлэгийг цацаж байгаа юм. Түүнээс аль хүн муудалцаж сайдахыг хэлдэг юм. Энэ чинь амьдрал. Үүнгүйгээр яаж амьдрах гээд байгаа юм. Тэгж байж ах дүү болдог. Алдаж онож сайн сайхан явдаг. Миний нэр хүндэд халдаж байгаа тэр хүнийцарай нь энэ.

-МАН-ын дарга асан Сү.Батболдыг зэмлэж шүүмжлэх шалтгаан танд байсан юм уу?

-Сү.Батболд “Чингэс” зочид буудлыг үнэгүй авсан. Тэр “Чингэс” зочид буудал ард түмний өмч байсан шүү дээ. Дараа нь тэр “Ухаа худаг”-ийг үнэгүй аваа биз дээ. Одоо болио. Ард түмэнд тэр Таван толгойг үлдээ гэж хэлсэн юм. Тэр үгэнд эгдүүцээд байгаа байхгүй юу. Гол санаа нь энэ. Тэгээд миний нэр хүндэд халдаж, бичлэг тавьсан байдаг. Түүнээс тэр сэтгүүлч залуу бид хоёр зодолдсон биш. Тэр бичлэгийг сүр болгох хэрэггүй л дээ.

-Та сэтгүүлч нарт дургүйцэж, эгдүүцдэггүй юм байгаа биз дээ?

-Сэтгүүлч нарт би эгдүүцдэг хүн биш ээ. Тэд ажлаа хийж яваа хүмүүс. Цаг хугацаанд баригдаад аль аль нь стресстэй байсан хэрэг. Түүнээс сэтгүүлч нарт дургүй учраас ийм зүйл болсон юм биш шүү дээ. Тэрүүхэн юмыг сүр болгож М.Зоригт гэж нөхөр миний нэр хүндэд халдах зэвсэг болгосонд хамаг асуудал байгаа юм. “Энэ муухай хүн. Түүний үгэнд орж болохгүй шүү. Таван толгойг Сү.Батболд авч идэх ёстой юм” гэж хэлж байгаа юм байх даа.

-Бичлэг тавигдахдаа ямар нэгэн монтаж эсвэл сэтгүүлчийн хэлсэн үгийг хассан зүйлс анзаарагдсан уу. Тухайн үед болсон явдлыг танаас өөр хүн тэгсэн тэгээгүй гэж хэлж чадахгүй байх?

-Дууг нь аваачаад хаагаад хасаад тавьчихсан байна лээ. Болсон явдал сүртэй ч зүйл биш. Ажил хөдөлмөрөөс үүдсэн маргааныг яагаад улс орон даяар дамнасан хэрүүл маргаан болгож байгаа юм бэ. Ашиг нь юу юм. Тэр ашиг нь Таван толгойг хэдхэн гэр бүлард түмнээс хулгайлж идэх нь чухал байгаа юм.

-Та бүхний гол асуудал сошиал ертөнцөд тавигдсан тэр бичлэг мэдээж биш. Таван толгойн асуудал. Гэхдээ Таван толгойг яагаад хулгайлах гээд байна гэж хардаж буй хэрэг вэ?

-Бидний ярих гээд буй гол асуудал гэгээн цагаан өдөр эрдэнэсийн том баялгийг минь хэдхэн хүн хулгайлж аваад явах гээд байна. Нийгэм эдийн засгийн хямралын үеийг далимдуулж хэдхэн төгрөгөөр авах гэж байна. Энэ л чухал асуудал. Тухайлбал, хэн нэгний гэрт нэг хүн ороод “Танайд идэх юм алга. Талх өгье. Чи ээжийнхээ алтан ээмэг бөгжийг өгчих” гэвэл өгөх үү. Өгөхгүй биз дээ. Үүнтэй адил юм. Өнөөдөр улсэх оронд тулгараад байгаа Оюу толгой, Таван толгойн асуудал байна. Дээр ньЭдийн засгийн хямрал болж. Одоо энэ бүхнээ яах юм. Би намын даргын хувьд яаж дуугүй байгаад байх вэ. Яг энэ асуудлаар ард түмэндээ хандаж хэдэн үг хэлэх ёстой гэж боддог. Тийм ч учраастэр телевизээр ярьсан. “Оюу толгойн гэрээгээ хийхгүй бол бид баларна шүү, хямрал болж байна” гээд тухайн үед төр засгийг толгойлж байсан хүмүүс ярьж байсныг санаж байгаа байх. “Үүнийг би толгойгоороо хариуцна” гээд Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр тухайн үед хэлж байсан. Нэг том долларын зураг барьчихаад зургаа авахуулаад л явсан хүн. Тэгээд нөгөө Оюу толгойн гэрээг хийчихсэн чинь Оюу толгой нь зогсчихсон.

-Оюу толгойн гэрээ хуумгай болсон Таван толгойн гэрээ бас тийм байдалд хүрчих вий гэж болгоомжилж байгаа хэмээн ойлгож болох уу?

-Энэ гэрээг хийсэнд надад ямар нэгэн буруу байхгүй. Ардтүмэнд буруу байхгүй. Тухайн үеийн төр засгийг удирдаж байсан хүмүүсийн л буруу шүү дээ. Хэдэн дарга нарын хийж байгаа ажил. Гэрээг шударга авлигагүй, хөрөнгө оруулагчийн болон Монгол Улсынхаа эрх ашгийг бодолцон хийж болно. Дэлхий дээр зөндөө сайхан төслүүд хэрэгжиж байна. Манай улсад яагаад ийм төслүүд амжилт олохгүй байна вэ. Хамгийн гол нь манай дарга нар гадаадынхныг дарамталж авлига авах гээд байна. Тийм учраас энэ гэрээ хэлэлцээр чинь явахгүй байна.

-Оюутолгойгоос авлига аваад хийсэн гэж хэлж байна уу?

-Авлига аваад гэрээ хэлэлцээр хийчихсэн. Монгол Улсад ашиг байхгүй, зөвхөн үүрэг авсан гэрээ хийчихсэн. Түүгээр нь явах гэхээр татвар, түрээсч авсан юм байхгүй, бүх юм дуусчих гээд байдаг. Одоо тэр гэрээ нь гацчихсан. Таван толгойг асар их өртэй, Каяманы арал цаашаагаа Люксембург, Хонконг гээд дандаа гадаадад бүртгэлтэй компаниар дамжуулж аваад Монголын талд зөвхөн үүрэг хүлээлгээд гадаадынхандболохоор ашиг орлогыг нь хуваарилах гээд буй дүр төрх анзаарагдаж байх жишээтэй. Монголчууд бид чинь тийм тэнэг хүмүүс биш. Энэ улс чинь эзэнтэй, иргэнтэй, төртэй хуультай. Тэр хуулийг, төрийг үл тоож байна. Төр гэдэг хэн юм. Ард түмэнд үүрэг амлалт өгч гарч ирсэн улс төрчид. Амлалт үүргээрээ МАН түрүүчийн сонгуулиар юу гэж хэлж байсан билээ. “Таван толгойн 51 хувийг ард түмэндээ өгнө” гэж амлан гарч ирээ биз дээ. Ард түмэндээ ашиг ноогдол өгөөд улс орноо хөгжүүлнэ гэж байсан. Одоо тэгээд таг чиг байна. Яагаад намын дарга нар мэдэгдэл хийхгүй байна вэ. Дуугүй байна гэдэг чинь энэ хуудуутай булхайг дэмжиж байна гэсэн үг. Эсвэл тэд өөрсдөө хувь эзэмшсэн, оролцсон өөрийнхөө эрх ашгийг аваачаад шургуулчихсан байгаа. Тэгэхээр ард түмэн төрийн албан тушаал хашиж байгаа хүмүүсийн хэн нь хэнбэ гэдгийг ялгажсалгах цаг болсон.

-Таныхаар бол энэ гэрээг сайн хийчих хүн энэ төрд алга уу?

-Хаа очиж нэг хүн байна. Тэр хүн бол УИХ-ын дарга З.Энхболд.

Энэ хүн 51 хувийг нь төрийн мэдэлд үлдээж Таван толгойг хоёр дахь Эрдэнэт болгох ёстой гэж хэлж байна. Үүнд нь би талархаж байгаа. Ганц хүн ч гэсэн ингэж хэлж байгаа нь сайхан хэрэг. Энэ асуудалд байр сууриа илэрхийлэх ёстой Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж харин яагаад дуугүй байна вэ. Ард түмнийхээ талд Таван толгойг шийдэх юм уу. Арван гэр бүлд Таван толгойг өгөх юм уу. Ийм л асуудал байна.

-Арван гэр бүл л гээд ярилаа. Ямар учиртай хүмүүс вэ?

-Таван толгой гарав гаруй гэр бүлд өгөхгүй бол Монгол Улсын эдийн засаг хямралд орлоо шүү гээд байх юм. Энэ талаар сайт хэвлэл мэдээллээр ойрын өдрүүдэд эрчимтэй явж байна. Гэтэл Монгол Улсын эдийн засаг аль хэдийнэ хямарчихсан. Хямарчихсан байхад өргөс авч байгаа юм шигтэр арав гаруй гэр бүл хямралыг сугалаад авна гэвэл худлаа. Тэр гэр бүлүүд үүнийг далимдуулж өөрсдийнхөө тавьсан асар их өр зээлээ нөхөн төлж үлдсэнийг нь идэх гээд явж байна. Тэр гэр бүлийг Монгол Улс даяараа л мэдэж байна. П.Очирбат гуай, О.Содбилэг, Г.Батхүү, УИХ-ын гишүүн Энх-Амгалан гээд 20 орчим хүн байна лээ.

-Таван толгойн таны байр суурь юу юм бэ?

-Таван толгой бол ерөөсөө Монгол Улсын хоёр дахь Эрдэнэт. Монгол Улс хувийн хэвшилтэйгээ нийлээд 21 миллиард ам.долларын өрөнд орчихоод байна. Үгүйдээ гэхэд тэр Таван толгойгоос тэр мөнгөө авч өрөө дардаг юм байгаа биз дээ. Тэгэхгүй юм бол юугаар өрөө дарах гээд байгаа юм бэ. Энэ арван гэр бүлд өгчих юм бол юу болох юм. Улсын өр 6.5, аж ахуйн нэгжүүдийн өр 14.5 миллиард байна. Тэгэхээр бид өнөөдөр юугаарэнэ өрийг дарах юм. Энэ бол нэг дэх асуудал. Хоёр дахь асуудал Таван толгойгоороо сайн бизнес наймаа хийх хэрэгтэй. Иргэдээ өмч хөрөнгөтэй болгох хэрэгтэй. Сү. Батболд, “Петровис” компанийн захирал Ж.Оюунгэрэл нарт эмнэлэг сургууль барьж өгөх асуудал бол энэ биш юм. Монголын ард түмэнд барьж өгөх хэрэгтэй байна. Эд нар чадахгүй бол дараачийн Засгийн газарэнэ ажлыг хийнэ. Улс эх орныхоо төлөө, ард түмнийхээ төлөө Таван толгойн асуудлыг зөв шийдэж хөрөнгө болгох хэрэгтэй. Үүнийг хийж чадах хүнээр ньхийлгэх хэрэгтэй. Миний ойлгож байгаагаар М.Энхсайхан хийж чадахгүй юм шиг байна. М.Энхсайхан саяхан л “Таван толгойн 51 хувийг нь ард түмэндээ авч өгнө шударга ёс тогтооно” гээд хашгирч байсан. С.Удвал гэж нэг эмэгтэй бас лхашгираад байсан. Тэдхаачсан бэ. Яагаад өмнө нь ярьж байсан зүйлээсээ эсрэг юм яриад яваад байна. Мэдээлэл гэдэг бол дөрөв дэх засаглал. Хэвлэл мэдээллийнхэн УИХ-ын 76 гишүүний байр суурийг яагаад олон нийтэд хүргэхгүй байна вэ.

-Тэдэнтэй ярилцлаа гээд асуудал шийдэгдэх үү?

-Хэрэв тэдэнтэй ярилцлага хийвэл тэдний ямар байр суурьтай, хэн нь хэн бэ гэдгийг ядаж ялгаж болно. Хэн үнэхээр ард түмэн эх орныхоо төлөө байна гэдгийг харах нь чухал. Удахгүй сонгууль болох гэж байна. АН бас 51 хувийг нь ард түмэнд өгнө гэж амласан. Одоо тэгсэн таг чиг. Иргэдийн хяналт сул болохоор “Энержиресурст” Таван толгойг өгөх гээд байна. Хувьцаа эзэмшигч нь Ж.Оюунгэрэл С.Баяр, Г.Батхүү, Сү.Батболд нар. Нөгөө арав гаруй гэр бүл. Сү.Батболд хувьцаа эзэмшдэггүй гэж хэлдэг. Гэвч хэн хэн хувьцаа эзэмшдэг нь тодорхой болчихсон шүү дээ. Ард түмэн үүнийг мэддэг болсон. Надтай адил санаа бололтой олон хүн байгаа. Өөрсдийнхөө төлөө гар хумхиад суух хэрэггүй тэмцэх л хэрэгтэй.

-Тантай адил санаа бодолтой олон хүн байгаа юм бол яагаад ил гарч ирээд энэ тухай ярихгүй байна вэ?

-Тэд Жагаа их зөв ярьж байна шүү гээд намайг дэмжээд гэртээ хэвтчихээд интернэтээ ухаад сууж байна. Гарч ирээд үгээ хэлээчгэхээр “Хувийнхаа ажлыг хөөцөлдөөд завгүй байна” гэдэг. Тэд залхуураад байна, энэ чинь буруу шүү дээ. Би л ганцаараа яриад байдаг. Би тэр Таван толгойг авах гээд байгаа юм биш. Ард түмэнд авч өгөхийн тулд яриад байна. Энгийнээр хэлэх юм бол та сая төгрөгтэй байж түүнийгээ арван төгрөгөөр солих уу. Ямар чхүн сая төгрөгийгнь л авна шүү дээ. Таван толгой ийм лбайдалд очоод байна. Ард түмэн өөрсдийнхөө эсрэг тэмцэх ёстой. Бүгд гарч гудамжинд зогсох хэрэгтэй. Манайхан ардчилал гэдгийг огт ухамсарлаагүй байна. Ардчилалд эрх гэж бий ч үүрэг гэж бас байгаа. Гэтэл эрхээ яриад байдаг атлаа үүргээмэдэхгүй байна. Хэн нэгэн улс эх орны эрх ашгийг чинь уландаа гишгээд байхад яагаад түүнийгээ хамгаалахгүй байгаа юм бэ. Нийтээрээ бид хамгаалах ёстой. Хувалз шиг хүмүүс төрд шигдчихээд байна. Сонгож болохгүй 100 улс төрчийн жагсаалтыг манай нам удахгүй гаргана. Тэд биднийг хуурч дөрвөн жил сонгочихоод гарсан хойноо хамаг юм цөлөмдөг. Ард түмнээ доромжилж, ард түмнийхээ эрх ашгийг уландаа гишгэлдэг. Тэгэхээр бид үүргээ муу биелүүлээд байгаа юм. Эх орныхоо төлөө ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан амьдралын төлөө бид өөрсдөө энэ цаг үед тэмцэж байж эх орноо хөгжүүлж, байгалийн баялгаа хамгаалж чадна.

 

Г.ЯЛГУУН

 

Эх сурвалж: www.dnn.mn

Ажлын байрны гэрэлтүүлэг нь стандартын шаардлагад нийцэхгүй байх нь ажилтанд харааны эмгэгийг бий болгодог
Ажлын байрны гэрэлтүүлэг нь стандартын шаардлагад нийцэхгүй байх нь ажилтанд харааны эмгэгийг бий болгодог
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.