Эрчим хүчний яам Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтохыг АТГ-аас шалгаж эхэлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Б.Насантогтох нь Төрийн албаны зөвлөлийн ... дугаар тогтоолын дагуу энэ оны хоёрдугаар сард Эрчим хүчний яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгч А.Энхбат, Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгч Д.Батзориг, Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгч Г.Энхтүвшин, төсөл хөтөлбөр хариуцсан шинжээчийн албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Ч.Төгөлдөрбалжир нарыг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан байна. Харин тэрбээр дээрх тушаалаа хэрэгжүүлэхгүй, ажлаас чөлөөлсөн дээрх хүмүүсийг одоо хүртэл ажлуулсаар байгаа юм байна.
Тиймээс АТГ-аас ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байж болзошгүй хэмээн үзэж, Б.Насантогтохыг шалгаж эхэлсэн байна.