Таксины жолоочийн амийг хөнөөсөн этгээдүүд баривчлагдав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 4 секунд
 Таксины жолоочийн амийг хөнөөсөн этгээдүүд баривчлагдав

Таксины жолоочийн амийг хөнөөсөн этгээдүүд баривчлагдав

Таксины жолоочийн амийг хөнөөн, машиныг нь авч зугтаасан гэмт этгээдүүдийн талаар tumen.mn сайт мэдээлсэн билээ. Тэгвэл  өчигдөр 14 цагийн орчимд Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт талийгаачийн машин хаягдсан байсныг цагдаа нар олж авсан байна. Дараа нь тэднийг олж баривчилжээ. Хүний амийг санаатайгаар хөнөөсөн эдгээр хоёр этгээдийн нэг нь “А” гэгч 22 настай эмэгтэй бөгөөд түүний хамтрагч  “Э” хэмээх эрэгтэй нь 24 настай  аж. Тэд анхны мэдүүлгээрээ “Машин худалдаж авч чадахгүйгээс болоод ийм хэрэг  хийчихлээ” гэсэн байна.  Тэднийг  Эрүүгийн хуулийн 91-ийн 2-т заасан үндэслэлээр  шалгаж эхэлжээ. Энэхүү зүйл анги нь дээрмийн хэргийг зохион байгуулалттайгаар бүлэглэн үйлдэхдээ санаатайгаар хүний амь хөнөөсөн гэдэгт хамаарч буй аж.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Оршуулгын үйлчилгээнд олон улсын стандартууд нэвтрүүлж байна
Оршуулгын үйлчилгээнд олон улсын стандартууд нэвтрүүлж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.