Г.Каспаров: -“Путины Украинд явуулж буй дайны тухай бүх үнэнийг Б.Немцов дэлгэх байсан юм
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 23 секунд
Г.Каспаров: -“Путины Украинд явуулж буй дайны тухай бүх үнэнийг Б.Немцов дэлгэх байсан юм

Г.Каспаров: -“Путины Украинд явуулж буй дайны тухай бүх үнэнийг Б.Немцов дэлгэх байсан юм

-“Борис Немцов нь Путины зүгээс Украинд явуулж буй дайны талаархи ноцтой баримтуудыг дэлгэсэн өөрийн илтгэл дээр ажиллаж байсан бөгөөд энэ илтгэлээрээр “Кремлийн хамаг худал хуурмагийг илчлэх байсан юм” гэж цохон тэмдэглэв. “Путин Украин улсыг улсынх хувьд бүрэн сүйрүүлж, устгахыг хүсэж байгаа бөгөөд түүнд маш том хямрал хэрэгтэй. Тэрээр олон улсын аюулгүй байдалд заналхийлсэн дайныг өдөөн тухирч хөгжөөснөөр Орос улсаа аварч гарна хэмээн үзэж байгаа юм” гэдгийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамад анхааруулаад “Та нар түүнийг ардчилсан сонгуулиар гарч ирсэн төрийн тэргүүн хэмээн үзэж түүнтэй хуурамч царайгаар харьцаад байх шаардлагагүй. Тиймээс түүний зүгээс ирэх аюул заналхийллийг зогсооё гэж бодож байгаа бол Украинд зэвсэг нийлүүлж Путины эсрэг тэмцэх боломжийг нь яаралтай олгох хэрэгтэй.  Энэ нь Борис Немцовын гэгээн дурсгалыг хүндэтгэсэн бодит алхам болно” хэмээн NBC телесувгийн нэвтрүүлэгт орж байхдаа Оросын сөрөг хүчний нэгэн лидер, шатрын дэлхийн экс аварга Гарри Каспров хэлсэн юм.

“В.Путин болон түүний баримтлаж буй бодлогыг шүүмжилсэн, буруу зөвийг нь хэлсэн сөрөг хүчний хэн ч болов ОХУ-д амар тайван амьдарч, өөрийн амь насны аюулгүй байдалд баталгаа өгч чадахгүй боллоо” хэмээн Гарри Каспаров мэдэгдэж байна.

“Немцовыг ямар нэгэн харанхуй гудамжны булан тохойд бус, бүгдийн нүдэн дээр ил тод, тэр тусмаа Кремлийн хажууд алж байгаа нь бусдад өгч буй аймшигтай сануулга юм. Тэрээр хэн ч гэсэн алуулж, хядуулж болно гэх айдсыг хүн бүрт суулгаж өгөхийг хүсэж байна. Энэ аллага нь түүний байгуулсан тогтолцоонд хэрэгтэй, болохоос өөр хэнд ч хэрэгүй” гэдгийг хэлсэн юм.

“Хэдийгээр түүнийг алах тушаалыг В.Путин өгсөн эсэхийг би мэдэхгүй ч, Немцовын аллага нь улс оронд тогтоод байгаа бодит дүр төрхийг илэрхийлж байна. Тэр бол бие биеэ цаг ямагт үзэн ядахаас гадна Путинтэй санал нэгдээгүй этгээдүүд бүгд “үндэсний урвагч”-ид болдог бол түүний суртал ухуулгыг үл хүлээн зөвшөөрсөн сэтгүүлчид бүгдээрээ төрийн дайсан болон хувирч байгаа явдал юм” хэмээн нэмж хэлсэн байна.

“Немцовыг алснаар сөрөг хүчнийхнийг айлгана гэж тэрээр тооцож байна. Тэрээр сөрөг хүчнийхэнтэй хууль, шүүх гэж заваарах цаг алга. Та нарыг зүгээр л замаасаа зайлуулчихна гэдгээ энэ аллагаараа харууллаа” хэмээн нэмж хэлээд би талийгаачийг эцсийн замд үдэх ёслолд оролцохоор Москва явах онгоцны тийзээ захиалчихаад байгаа, гэхдээ нэг талдаа биш гэдгийг сануулж байна” гэж ярилцлагаа дуусгалаа.

Г.Чугаа

Эх сурвалж: www.TODAY.mn
“Цусны албаны үйл ажиллагаанд чанарын удирдлагын тогтолцоог сайжруулах нь” сэдэвт сургалт эхэллээ
“Цусны албаны үйл ажиллагаанд чанарын удирдлагын тогтолцоог сайжруулах нь” сэдэвт сургалт эхэллээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.