Допингтой аварга Э.Оюунболд барилдааныг ямар ч сонирхолгүй болгов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 12 секунд
Допингтой аварга Э.Оюунболд барилдааныг ямар ч сонирхолгүй болгов

Допингтой аварга Э.Оюунболд барилдааныг ямар ч сонирхолгүй болгов

Монгол Улсад залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жил, Үндэсний бөхийн холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан бөхийн барилдааны гурвын даваа үргэлжилж байна. Гурвын давааны ам авахаас өмнө улсын аварга С.Мөнхбат, улсын аварга Ц.Бүрэнтөгс, улсын арслан Ц.Содномдорж нар улсын аварга Э.Оюунболдыг аварга цолтой барилдахыг эсэргүүцэж, барилдаан саатсан юм. Олны хайр хүндэтгэлийг хүлээсэн арслан, аваргуудын хувьд зүй ёсны шаардлага тавьсан гэж бөхийн хорхойтнууд үзэж байна.

Арга ч үгүй допинг хэрэглэсэн Э.Оюунболд зарчмын хувьд энэ барилдаанд зодоглох учиргүй. Хэдийгээр түүний барилдах эрхийг хассан хугацаа дууссан ч бөх хүний жудаг, Монгол бөхийн босоо цагаан хийморийг бодолцох учиртай байв. Нөгөө талаар Э.Оюунболдын аварга цол бол допингтой цол шүү дээ.

Ийнхүү арга ядаж, Бөхийн холбооноос тайлбар хийсний дараа бөхчүүд ам авахад Улсын аварга Э.Оюунболд Улсын арслан Ц.Содномдоржийг амлан авсан нь олныг шуугиуллаа. Учир нь Э.Оюунболд өөрийг нь барилдахыг эсэргүүцсэн хэмээн арслан Ц.Содномдоржийг амлан авсан нь илт.

Тиймдээ ч бөхийн хорхойтнууд “Монгол бөхийн дэвжээ өс хонзонгийн талбар байж болохгүй” гэдгийг үзэгч олон хэлж байна. Тэр тусмаа олны хайр хүндэтгэлийг хүлээсэн Ц.Содномдорж арсланг өс хонзонгийн үүднээс амлан авсанд ихээхэн ундууцаж байв. Ийнхүү допингтой аварга Монгол бөхийн дэвжээнд өс хонзон буцалган барилдаж байгаа нь бөхийн барилдааныг ямар ч сонирхолгүй болгож байгаа төдийгүй бөхийн барилдаанд допингтой аварга Э.Оюунболдыг бус арслан Ц.Содномдоржийн барилдааныг шимтэн үзэх гэсэн бөхийн хорхойтнууд олон байсных биз ээ.

Дэлхий нийт ирээдүйн боловсролын асуудалд гол анхаарлаа хандуулж байна
Дэлхий нийт ирээдүйн боловсролын асуудалд гол анхаарлаа хандуулж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.