Г.Сарантунгалагийн сайн үйлсийн аян үргэлжилсээр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 25 секунд
Г.Сарантунгалагийн сайн үйлсийн аян үргэлжилсээр

Г.Сарантунгалагийн сайн үйлсийн аян үргэлжилсээр

Монголын дизайнеруудын холбооны “А” зэрэглэлийн модель, “Эра” модель агентлагийн тайзны алхааны багш, “Miss Mongolia 2015” наадмын шилдэг оролцогч, мисс, модель гээд олон гуншинтай Г.Сарантунгалаг “Эко ирээдүйн төлөө” аян санаачлан эхлүүлээд байгаа. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг мод тарих, Монголын мянга мянган хүүхэд залуусыг эко ирээдүйг бүтээхэд нь хувь нэмрээ оруулахаар зүтгэж буй аж. Өнгөрсөн амралтын өдрүүдэд тэрээр “My club”, “Ногоон Ази” сан, “Мандах бүртгэл” дээд сургууль, Нийслэлийн 75 дугаар сургуулийн хүүхдүүдтэй хамтран Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг “Зуун мод”-ны аманд мод тарих, арчилж ургуулах тухай практик сургалт зохион байгуулсан байна. Харин энэ удаад буюу ирэх сарын 4-нд “Trash Backet Challenge” арга хэмжээг Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг “Зуун мод”-ны аманд зохион байгуулахаар болсон байна. Тэрээр өмнө нь  “Хоггүй туул гол минь”, “Цацруулагч уут” сайн дурын аян, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ээжүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Ээждээ хайртай” өдөрлөг зохион байгуулж байсан юм. 
Эх сурвалж: www.assa.mn

Өнгөрсөн онд хамгийн их борлуулалттай байсан үнэртэн
Өнгөрсөн онд хамгийн их борлуулалттай байсан үнэртэн
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.