"Найрамдал" зуслан Ю.Цэдэнбалын үед баригдсан бол "Найрамдал-2" У.Хүрэлсүхийн үед баригдахаар боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 46 секунд
“Найрамдал“ зуслан Ю.Цэдэнбалын үед баригдсан бол “Найрамдал-2” У.Хүрэлсүхийн үед баригдахаар боллоо

“Найрамдал“ зуслан Ю.Цэдэнбалын үед баригдсан бол “Найрамдал-2” У.Хүрэлсүхийн үед баригдахаар боллоо

Засгийн Газрын өнөөдрийн хуралдаанаар олон улсын хүүхдийн "Найрамдал -2" зусланг байгуулах тогтоолыг баталлаа.

Уг зусланг Хөвсгөл далайн байгалийн цогцолборт газарт байгуулах бөгөөд зуслан байгуулах газрыг судлан, шийдвэрлэхийг Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Сайд Н.Цэрэнбатад, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Монгол Улсын 2021 оны улсын төсөвт тусган, хэрэгжүүлэхийг Сангийн Сайд Ч.Хүрэлбаатарт, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Сайд С.Чинзориг нарт тус тус даалгажээ.

Дашрамд дурьдахад Олон Улсын Хүүхдийн "Найрамдал” цогцолбор нь 1978 оны 7 дугаар сарын 19-ны өдөр Монголын Хүүхдийн фондын санаачлага оролцоотойгоор 250 хүүхэд хүлээн авах хүчин чадал бүхий зуны барилга байгууламжууд ашиглалтанд орж үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй.

Улмаар 1981 онд өвлийн амралтын төв байр, хоолны газар, сургууль, ажилчдын орон сууц тус тус ашиглалтанд орж, 1992 оноос өдрийн амрагчийн үйлчилгээг нэвтрүүлж, өнөө цагт жилдээ 40 гаруй үндсэн ээлж, өдрийн амралтанд 40,000 гаруй хүүхэд багачуудыг жилийн турш тасралтгүй хүлээн авч, хөгжлийн хөтөлбөрөөр үйлчилж байна.

 

Уг төслийг БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, МАХН-ын ЕНБДарга Ю.Цэдэнбал, түүний гэргий нар санаачилж, хэрэгжүүлсэн юм.

Тэгвэл 42 жилийн дараа л уг зуслангийн хоёр дахийг барих ажил ийнхүү эхэлж байна.

 

Уг төслийг Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх санаачилж буй билээ.

Э.Мягмар

Sonin.mn

Дэлхийн II дайнаас үүдэлтэй Оросуудад өширхсөн хүмүүс Европт хэдэн зуун сая байгаа бол оо?
Дэлхийн II дайнаас үүдэлтэй Оросуудад өширхсөн хүмүүс Европт хэдэн зуун сая байгаа бол оо?
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.