40 тэрбум төгрөгийн эд хөрөнгө залилагч “Эрдэнэ зам“ ХХК-ийн захирал Г.Өлзийдүүрэнг цагдан хорьжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 35 секунд
40 тэрбум төгрөгийн эд хөрөнгө залилагч “Эрдэнэ зам“ ХХК-ийн захирал Г.Өлзийдүүрэнг цагдан хорьжээ

40 тэрбум төгрөгийн эд хөрөнгө залилагч “Эрдэнэ зам“ ХХК-ийн захирал Г.Өлзийдүүрэнг цагдан хорьжээ

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Эрдэнэ зам” ХХК-ийн захирал Г.Өлзийдүүрэнг цагдан хорих шийдвэрийг гаргажээ. Тэрбээр “Эрдэнэ зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2016 онд иргэн Э-г нас барсныг далимдуулан уг компанийн хувьцааг өөрийн нэр дээр 100 хувь шилжүүлэн авч залилсан хэрэгт шалгагдаж байсан юм. Түүнийг удаа дараа шүүх хурлыг хойшлуулсан, шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан гэх үндэслэлээр цагдан хорьсон байна. “Эрдэнэ зам” ХХК нь Төв аймгийн Эрдэнэ сумын зам, Маршлын гүүр-Хоме плаза уулзвар, Нарны зам, ТЭЦ-4, Шинэ нисэх буудлын хурдны зам зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг гүйцэтгэсэн үндэсний томоохон компани юм. Мөн татан буугдсан Капитал банкны зээлдэгч нарын мэдээллээс харахад Г.Өлзийдүүрэн нь тус банкнаас өөрийн хүү Ө.Цэнгэлтэй нийлж 10 сая евро, 870 сая төгрөгийн зээл авсан боловч уг зээлээ огт төлөөгүй байгаа бөгөөд хүү Ө.Цэнгэл нь оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байгаа юм байна.

Г.Өлзийдүүрэн нь тус компанид ерөнхий нягтлан бодогчоор өөрийн төрсөн эгч Г.Оюунсүрэнг ажиллуулан түүгээр дамжуулан “Эрдэнэ зам” компанийн хөрөнгө болон ихээхэн хэмжээний бэлэн мөнгийг Япон улсад амьдардаг том хүү Ө.Цолмон руугаа шилжүүлсэн байж болзошгүй асуудлаар, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эсэхэд хууль хяналтын байгууллага анхаарал хандуулсан байна. Мэдээж дээрх зээлүүд эргэн төлөгдвөл Капитал банкны Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын санд өгөх өглөг тэр хэмжээгээр барагдах нь ойлгомжтой. Г.Өлзийдүүрэнгийн энэ хэрэг 2017 оноос хойш шалгагдаж хэд хэдэн удаа шүүхэд шилжүүлсэн боловч шүүхээс удаа дараа мөрдөн байцаалтад буцаан удааж шийдвэрлэгдэхгүй өнөөдрийг хүрсэн нь Г.Өлзийдүүрэнгийн хамаатны “шүүгч” дүү болох “А”, УЕП газарт өндөр албан тушаал хашиж байсан “Ц” болон цагдаагийн нэр хүнд бүхий генерал “С” нартай холбоотой байж болзошгүй юм. Бид энэ хэргийн талаар эрэн сурвалжилж эргэн мэдээллэх болно.

Эх сурвалж: Өдрийн сонин

	 Энэ онд төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүй
Энэ онд төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүй
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.