Иргэдийн худалдан авах чадвар унасан үед нийслэлийн татварыг 1 хувиар тогтоосон нь буруу гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 18 секунд
Иргэдийн худалдан авах чадвар унасан үед нийслэлийн татварыг 1 хувиар тогтоосон нь буруу гэв

Иргэдийн худалдан авах чадвар унасан үед нийслэлийн татварыг 1 хувиар тогтоосон нь буруу гэв

http://www.tumen.mn/upload/2015/09/30/

“Шийдлийн”  Засгийн газраас “Нийслэл хотын албан татварын  тухай” хуулийн төслийг боловсруулж УИХ хуульчлан баталж 2015оны 10дугаар сарын 01ний өдрөөс эхлэн дагаж мөрдхөөр болсон. “Нийслэл хотын албан татварын тухай “хуулийн 9дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “ Нийслэл хотын албан татварын хувь, хэмжээг байршил хүн амын төвлөрлийг харгалзан 0-1.0 хувийн хязгаарт багтаан НИТХ батална гэж заасны дагуу бүх төрлийн согтууруулах ундаа, бүх төрлийн тамхи, зочид буудлын үйлчилгээ, амралтын газрын үйлчилгээ, рестраны үйлчилгээ, баарны үйлчилгээнд ноогдуулах албан татварын хувь хэмжээг өргөн барьсан төсөлд тус бүр 1.0 хувиар тогтоохоор тусгажээ.

Тэгвэл НИТХ дахь МАН- ын бүлгээс эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж “Нийслэл хотын албан татварын тухай” хуулинд Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг байршил хүн амын төвлөрлийг харгалзан, 0-1.0 хувийн хязгаарт багтаан НИТХ батална гэж УИХ хуульчилж өгсөн. Энэ нь эдийн засгийн хүндрэлтэй, ард иргэдийн амьжиргааны түвшин, худалдан авах чадвар эрс буурч байгаа энэ үед нийслэл хотын албан татварын хувь хэмжээг хамгийн өндөр буюу 1.0 хувиар тогтоохоор төсөлд тусгасан нь цаг үеээ олоогүй иргэдээ бодоогүй шийдвэр хэмээн үзэж татварын хувь хэмжээг эдийн засгийн таатай нөхцөл, иргэдийн амьдрал ахуй тогтвортой болох хүртэл 0.0 хувиар тогтоох, мөн  Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуультай зөрчилдөөд буй “ ахмадын зохиулалттай амралт сувиллын газарт амрах эрхийн бичгийг хөнгөлөлттэй үнээр олгох” тус заалтыг үндэслэн Нийслэл хотын албан тавар суутгагчийн бүртгэх бүртгэлээс хасах, “Ахмадын зориулалттай амралт сувиллын газрыг Нийслэл хотын албан татвар суутгагчаас хасна” гэсэн заалт нэмэх болон Нийслэл дүүргүүдийн нутгийн захиргааны байгуулагуудын давхардсан олон орон тоо , бүтэц , хавтгайрсан баяр наадам, тэмдэглэлт ой  зэрэгт зарцуулсан урсгал зардлаа бууруулж орлогын тасалдлаа нөхөх нэн шаардлагтай хэмээн үзэж 10дугаар сард багтаан Нийслэлийн 2015  оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах төслийг НИТХ-р хэлэлцүүлэх, архи тамхи худалдан борлуулж түүгээр үйлчилгээ үзүүлж байгаа иргэн хуулийн этгээд нь үйлчилгээг эрхлэх зөвшөөрөл авахдаа олон сая төгрөгний хураамжыг НӨАТ, Онцгой албан татвар, ААН- ийн орлогийн албан татвар, Нийслэл хотын албан татвар  зэрэг олон төрлийн татвар төлж байгаа тул хураамжийн хэмжээг бууруулах арга хэмжээг хууль тогтоомжийн дагуу яаралтай шийдвэрлүүлэх зэрэг асуудлуудыг яаралтай шийдвэрлүүлэх, намын бүлгээс гаргасан саналыг НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэхийг санал хүргүүлсэн байна. 

“Бэрэн групп” ХХК-ийн захирал Б.Мөнхтөр: Казиногийн АТМ-аас их хэмжээний мөнгө авсан уу гэх асуултад хариулах боломжгүй
“Бэрэн групп” ХХК-ийн захирал Б.Мөнхтөр: Казиногийн АТМ-аас их хэмжээний мөнгө авсан уу гэх асуултад хариулах боломжгүй
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.