Б.Болдсайхан: “Зүрх мартахгүй” төсөл түр зогслоо, данс улайсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 51 секунд
Б.Болдсайхан: “Зүрх мартахгүй” төсөл түр зогслоо, данс улайсан

Б.Болдсайхан: “Зүрх мартахгүй” төсөл түр зогслоо, данс улайсан

Б.Болдсайхан эмчийн удирдан хэрэгжүүлдэг “Зүрх мартахгүй” сайн үйлсэд чиглэсэн төслийн үйл ажиллагаа санхүүгийн шалтгаанаар түр зогсох болжээ. Энэ талаар тэр өөрийн Твиттер хуудаснаа жиргэсэн байна.

Төслийн дансанд буй мөнгө энэ долоо хоногт 15 хүүхдийн хагалгаанд орох зардалд л хүрэлцэж байгаа аж. Б.Болдсайхан “Данс улайсан… Өнөөдөр дөрвөн хүүхэд, энэ долоо хоногт 15 хүүхэд ороод зогсох нь. Хүмүүс, компаниуд тусалж, дэмжээрэй. Хүүхдийн зүрхний хагалгаа хямд, амар биш” гэж хоёр өдрийн өмнө жиргэжээ.

Олон нийтийг хандивын мөнгө шилжүүлэхдээ өөрийн нэрийг гүйлгээний утга хэсэг дээр заавал дурдаж өгөхийг хүсэж байгаа юм байна.

“Омикрон”-ы дэд хувилбарын тархалт дэлхийн хэмжээнд нэмэгдэх төлөвтэй байна
“Омикрон”-ы дэд хувилбарын тархалт дэлхийн хэмжээнд нэмэгдэх төлөвтэй байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.