“Акуа Гарден, S’Outlet, Шунхлайн ШТС-г албадан нураах захирамжийг хэрэгжүүлнэ“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 12 секунд
“Акуа Гарден, S’Outlet, Шунхлайн ШТС-г албадан нураах захирамжийг хэрэгжүүлнэ“

“Акуа Гарден, S’Outlet, Шунхлайн ШТС-г албадан нураах захирамжийг хэрэгжүүлнэ“

Хотын шинэ дарга Х.Нямбаатар өмнөх Засаг дарга Д.Сумъяабазарын гаргасан шийдвэр болох S’Outlet дэлгүүр, Шунхлай ХХК-ийн Алтай хотхоны урд байрлах салбар, Акуа Гарден хотхоныг нураах захирамжийг хэрэгжүүлэн ажиллахаа мэдэгдлээ.

Тэрбээр энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд дээрх гурван газарт ажиллана гэлээ. Акуа Гарден хотхоны тухайд цахилгааныг тасалсан боловч үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа бөгөөд өндөр барилгыг нураахад аюулгүй байдал болон орчны бохирдлыг тооцох шаардлагатай байгаа гэв. Хотын зүгээс хүлээцтэй хандаж, цаашид нэмэлт зардал гаргахгүй байхад анхаарах чиглэл өгсөн боловч нэмэлт үүсвэр залган, ажлаа үргэлжлүүлсээр байгаа гэсэн юм.

Өмнө нь ийм хэмжээний барилга нураасан туршлага манай улсад байхгүй бөгөөд нээлттэй тендер зарлаж байгаа гэв.

Шунхлай ШТС тухайн байршил дахь салбараа нураахаа илэрхийлсэн бол Акуа Гарден болон S’Outlet-ийн зүгээс хууль зөрчиж барилга бариагүй гэсэн байр сууриа илэрхийлсээр байна.

Мисс Э.Сэлэнгээгийн
Мисс Э.Сэлэнгээгийн "ээлжит" нүцгэлэлт
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.