Хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй. Харин хууль сурталчлах нь хүн бүрт, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх гэдэг утгаараа үүрэг байж мэднэ. Уг нь Үндсэн хуулиас бусад хуулийг Улсын дээд шүүх тайлбарлах ёстой гэдгийг бид “муухан” мэдэж байгаа...
Сонгуулийн пиартай хавар үргэлжилж, ирж буй зуны зургаадугаар сарын 29-нд болох УИХ-ын болон нийслэл, 21 аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгууль дөтөлсөөр. Гэтэл
Үндсэн хуулийн Цэцийн гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-нд дунд суудалдаа тухалж байгаад, 28 хүн пропорционалиар УИХ-д сонгогдох нь Үндсэн хуулийн “шууд сонгох эрх”-ийг зөрчсөн гэж шийдвэр гаргаснаар дөтөлж байсан сонгууль хойшилж АСЕАМ-ын дараа болж ч магадгүй болзолт нөхцөл бүрдлээ.
Олон улсын нэгдсэн ойлголт томьёоллоор бол манай Үндсэн хуульд байгаа “шууд” гэдэг нь сонгогч саналаа шууд нууцаар өгөх эрх гэж ойлгох ёстой юм билээ. Үндсэн хуулийн эцэг гэгддэг Б.Чимид гуай, шууд сонгууль гэдгийг засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж, түүнчлэн ямар нэгэн байгууллагаар дамжуулахгүйгээр саналаа гаргахыг хэлнэ гэж тайлбарласан байгаа.
Дээр дурдсан хоёр гаргалгааг харахад 28 хүнийг нам, эвслийн жагсаалтаар сонгох нь “шууд” гэдэгт шууд хамрагдаж байгаа нь улстөрийн хар шил зүүчихээд зориуд будилуулаад байгаа Цэцийн гишүүдэд ч тэр, уг асуудалтай холбогдох бүх хүнд хамгийн тодорхой зүйл болох нь ойлгомжтой байна.
Бичвэртээ “улстөрийн хар шил” гэсэн үг оруулсан нь “Нэлээд олон улстөрч, нам эвсэл үл харгалзан санал нийлж хамтдаа улстөрийн хар шил тусгайлан захиалж хийлгээд (хилийн чанадад байж мэднэ) Цэцийн гишүүдэд зүүлгэсэн гэнэ. Улстөрийн хар шил нь Цэцийн гишүүд одоо зүүж буй харааны шилтэй давхцаж байгаа тул жирийн мань мэт нь ялгаж салгахад бэрхшээлтэй” гэсэн тоглоом шоглоомын ярианаас ашигласан болохыг уншигчдадаа сонордуулъя.
2012 оны тавдугаар сарын 2-нд Цэцийн их суудлын, 2012 оны гуравдугаар сарын 28-нд гаргасан Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг үзлээ. Сүхбаатар дүүргийн VI хорооны иргэн Б.Цогтгэрэл Үндсэн хуулийн Цэцэд хандаж, Сонгуулийн тухай хуульд "120.3. УИХ-ын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар (мажоритар), 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар (пропорциональ) тус тус сонгоно ” гэсэн нь Үндсэн хуулийн “21 дүгээр зүйл. 2. Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно" гэсэн заалтыг зөрчсөн байна гэж мэдэгдэл өгчээ. Тухайн үед Цэц мэдэгдлийг авч хэлэлцээд Үндсэн хууль зөрчөөгүй гэж эцсийн шийдвэр гаргасан байна.
Үндсэн хуулийн Цэц бол Үндсэн хуулийн манаач, шүүх, түүнчлэн Цэцийн дээр ганцхан хөх тэнгэр бий гэсэн маш ойлгомжтой тайлбарыг шинэ Үндсэн хууль баталсан 1992 оны нэгдүгээр сарын 13-наас хойш 8867 дахь хоног дээрээ сонсож сууна, бид бүгдээрээ. Тийм ч учраас дээрээ ганцхан тэнгэртэй “манаач” нарын их суудалдаа тухалж хуралдаад 2012 онд гаргасан “28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар (пропорциональ) сонгоно" гэсэн заалт Үндсэн хуулийг зөрчөөгүй гэсэн эцсийн шийдвэр гаргасныг эцсийн шийдвэр л гэж ойлгож буй.
Гэтэл нөгөө “манаач” нар чинь 2012 оны эцсийн шийдвэр дээрээ давхарлаад өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-нд бас нэг эцсийн шийдвэр гаргачихлаа. Энэ нь эхний эцсийн шийдвэрээсээ 180 хэм эсрэгцсэн “28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар (пропорционалъ) сонгоно ” гэсэн заалт Үндсэн хуулийг зөрчсөн байна гэсэн эцсийн шийдвэр. Ингэснээр сайхь үүдний “манаач” нар Үндсэн хууль руу довтлох гэмт эттээдүүдтэй үгсэн хуйвалдаж эхлэв.
Бид “эцсийн шийдвэр” гэдэг үгийг олон дахин хэрэгаээд уншигч Таныг будилуулсан бол хүлцэл өчье. Харин арай өөр хувилбараар ойлгомжтой илэрхийлэхийг оролдьё. Үндсэн хуулийн манаач нарын дээр ганцхан хөх тэнгэр бий. Тэдний гаргасан эцсийн шийдвэр бас ганцхан. Манаач нар эцсийн шийдвэр дээрээ давхарлаад эцсийн шийдвэр гаргасан нь тэдний дээр байдаг ганцхан хөх тэнгэр
“Нэлээд олон улстөрч, нам эвсэл үл харгалзан санал нийлж хамтдаа улстөрийн хар шил тусгайлан захиалж хийлгээд (хилийн чанадад байж мэднэ) Цэцийн гишүүдэд зүүлгэсэн гэнэ, Улстөрийн хар шил нь Цэцийн гишүүд одоо зүүж буй харааны шилтэй давхцаж байгаа тул жирийн мань мэт нь ялгаж салгахад бэрхшээлтэй"
дээр, озоны цоорхойгоос болоод бас нэг хөх тэнгэр давхарлаад гараад ирсэн мэт ямар ч утга учиргүй зүйл болсон жишээ юм.
Эцэст нь шууд пропорциональ сонгуулиар 28 нэр дэвшигчийн төлөө шууд санал өгч байгаа мэт шууд хэлэхэд озоны цоорхойгоос болоод хоёр дахь хөх тэнгэртэй болно гэж юу байх вэ, Цэцийн эцсийн шийдвэр дээр хоёр дахь эцсийн шийдвэр гарна гэж хаашаа харсан юм байх вэ. Эцсийн шийдвэр дээр эцсийн шийдаэр гаргасан нь эхнээсээ төгсгөл хүртлээ бүгд гондоомтой улс төрийн үйл хөдлөл шүү.
Б.ЕРӨНТЭЙ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/