Энэ өдрийн зурхай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 21 секунд
Энэ өдрийн зурхай

Энэ өдрийн зурхай

БИЛГИЙН ТООЛЛЫН 11 2022.05.12

ПҮРЭВ ГАРАГ ЗУНЫ ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН МОГОЙ САРЫН ЗУРГААН ЦАГААН ХӨХӨГЧИН ҮХЭР ӨДӨР Үс засуулвал: Эрхтэн хурц болно.

Аргын тооллын 5 сарын 12, Бархасвадь гараг. Билгийн тооллын 11, Харцага одтой, хөхөгчин үхэр өдөр. Өдрийн наран 5 цаг 18 минутад мандан, 20 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.

“No naadam” гадны санхүүжилттэй байсан уу?
“No naadam” гадны санхүүжилттэй байсан уу?
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.