"Гашуунсухайт боомт дээр улиралдаа 6000 "С" зөвшөөрлийн бичгийг тээврийн хэрэгсэлд олгодог"
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 57 секунд
“Гашуунсухайт боомт дээр улиралдаа 6000 “С“ зөвшөөрлийн бичгийг тээврийн хэрэгсэлд олгодог“

“Гашуунсухайт боомт дээр улиралдаа 6000 “С“ зөвшөөрлийн бичгийг тээврийн хэрэгсэлд олгодог“

   

Улс хоорондын байнгын ачаа тээврийн "С" зөвшөөрөл олгохтой холбогдуулан аж ахуй нэгж байгууллагуудад хийсэн шалгалтын талаар өнөөдөр Авто тээврийн Үндэсний төвөөс мэдээлэл хийв. 

АТҮТ-ийн төрийн өмчит үйлдвэрийн газрын дэд захирал Ц.ЭРДЭНЭЧУЛУУН "БНХАУ болон манай улсын хоорондох авто тээврийн хэлэлцээрийн хүрээнд хил нэвтрэх С зөвшөөрлийг бичиг олгодог. Энэ хүрээнд энэ оны дөрөвдүгээр улиралд БНХАУ-тай хиллэдэг есөн боомтоор нийт 258 ААН, байгууллагын 9291 тээврийн хэрэгсэлд олгосон" гэв. 

АТҮТ-ийн төрийн өмчит үйлдвэрийн  газрын  хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга К.АЙДОС "Өнгөрсөн 7-8 сард Шивээхүрэн болон Гашуунсухайт боомтод үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтад нийт 240 ААН хамрагдах ёстой байсан ч 161 ААН хамрагдсан. Үүнээс шаардлага хангасан 25 компани л байна. Өөрөөр хэлбэл, жолоочийн амрах, усанд орох байртай, эмчийн үзлэгт хамруулах шаардлагыг хангасан ердөө 25-хан компани байна гэсэн үг. Гашуунсухайт боомт дээр улиралдаа 6000 "С" зөвшөөрлийн бичгийг тээврийн хэрэгсэлд олгодог. 

6000 дотроо “Оюутолгой” ХХК, “Тавантолгой “ХК, “Энержи Ресурс” ХХК, “Эрдэнэс Тавантолгой”  ХК  уурхайн хүсэлт ирүүлдэг. "С" зөвшөөрлийн бичиг олгох үед "Ямар компани ихийг аваад ямар нь багийг аваад байгаа юм"  гэсэн хардлага сэрдлэгэ бий.  "С" зөвшөөрөл бага авсан компаниудын зүгээс шалтгаан нөхцөлөө ил тавихыг шаардсан учраас бид сайтдаа байршуулсан. Огт шалгалтад хамрагдаагүй буюу амрах байргүй, засварын төвгүй компаниудыг цаашид цэгцлэхээс өөр арга алга" гэсэн юм. 

Ц.Элбэгдорж: Сонгосон хүн чинь итгэлийг тань эвдсэн бол хариуцлага тооцоорой
Ц.Элбэгдорж: Сонгосон хүн чинь итгэлийг тань эвдсэн бол хариуцлага тооцоорой
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.