ШӨХТГ, ЦЕГ-тай хамтарч ажиллахаар боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 22 секунд
ШӨХТГ, ЦЕГ-тай хамтарч ажиллахаар боллоо

ШӨХТГ, ЦЕГ-тай хамтарч ажиллахаар боллоо

ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан, ЦЕГ-ын дарга, Тэргүүн комиссар Р.Чингис нар хуульд заасан өөрсдийн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ ажлын уялдааг хангах, харилцан дэмжлэг үзүүлэх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав.

Уг санамж бичгийн хүрээнд талууд хуулиар олгогдсон чиг үүргийнхээ дагуу зах зээлд шударга өрсөлдөөний орчин нөхцөлийг бүрдүүлэх, хэрэглэгчийн эрхийн хамгаалах чиглэлээр хамтран хяналт шалгалт, сургалт судалгааны ажлуудыг зохион байгуулж, шаардлагатай мэдээ, мэдээллийг солилцох юм. 

Түүнчлэн олон нийт, аж ахуй эрхлэгчид, төрийн болон нутгийн өөрөө удирдах, нутгийн захиргааны байгууллагуудад хууль тогтоомж сурталчлахаар болжээ. 

ШӨХТГ-аас хийж байгаа хяналт шалгалтын явцад аж ахуйн нэгж, байгууллагууд иргэдийг хууль бусаар хохироох, хууль бус худалдааны арга хэрэглэх, хууль бус орлого олох зөрчлүүд тогтоогдох болсон бөгөөд эдгээр  зөрчил нь гэмт хэргийн шинжтэй байх тохиолдол байдаг тул Өрсөлдөөний тухай хуулийн 15.1.5, 24.1.3-д заасны дагуу цагдаагийн байгууллагад холбогдох баримт материалыг шилжүүлж шалгуулах ажлыг мөн Санамж бичгийн дагуу хэрэгжүүлэх юм байна.

 

Эх сурвалж: www.mminfo.mn

Ж.Өөдлөн
Нийслэлийн 171 хорооны Засаг дарга нарыг төрийн албаны ёс зүйн сургалтад хамрууллаа
Нийслэлийн 171 хорооны Засаг дарга нарыг төрийн албаны ёс зүйн сургалтад хамрууллаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.