Нийтийн эдэлбэр газрыг 10.22 га талбайгаар нэмэгдүүлж, хамгаалалтад авлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 46 секунд
Нийтийн эдэлбэр газрыг 10.22 га талбайгаар нэмэгдүүлж, хамгаалалтад авлаа

Нийтийн эдэлбэр газрыг 10.22 га талбайгаар нэмэгдүүлж, хамгаалалтад авлаа

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар 6 дүүргийн 21 байршил дахь 10.22 га газрыг нийтийн эдэлбэр газарт бүртгэж, тохижуулахаар тогтлоо.
Үүнд, Баянзүрх дүүрэгт гурван байршилд 0.48 га, Сонгинохайрхан дүүрэгт нэг байршилд 0.11 га, Хан-Уул дүүрэгт есөн байршилд 2.34 га, Чингэлтэй дүүрэгт гурван байршилд  0.36 га, Багануур дүүрэгт гурван байршилд 6.48 га талбай багтаж байгаа юм.
Нийслэл хотод шилжин суурьшилт нэмэгдэхийн хэрээр барилгажилт эрчимжиж, хотжилт дагасан хүндрэл бэрхшээлүүд нэмэгдсээр байна. Иргэдийн эрүүл, аюулгүй, тав тухтай  амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгоор нийслэлийн нийтийн эзэмшлийн амралт зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтээр зүй зохистой ашиглах, хамгаалах, шинээр ногоон байгууламж, амралт зугаалгын талбайг нэмэгдүүлж нийтийн эдэлбэрт авч ашиглалт хамгаалалтыг эзэнжүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байгаа юм. Нийслэлчүүдийн өмнө тулгамдаад байгаа энэхүү шаардлагад нийцүүлэн дээрх байршлуудыг бүртгэж, барилга барих зөвшөөрөл олгохгүй байхыг Нийслэлийн ИХТ-ын Тэргүүлэгчдээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт үүрэг болголоо.
Ташрамд, Нийслэлийн ИТХ-аас амралт зугаалга, биеийн тамирын зориулалтаар тохижуулах талбайг хамгаалалтад авч, тохижилтын ажлыг жил бүр хийдэг. Тухайлбал, 2019 онд 32 байршлын 57.66 га, 2020 онд 38 байршлын 130 га газрыг нийтийн эзэмшлийн эдэлбэр газраар тогтоон, тохижуулжээ.
 
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
МУГЖ И.Одончимэг, СТА Г.Ундармаа нарт эмэгтэй гишүүд талархал дэвшүүлэв
МУГЖ И.Одончимэг, СТА Г.Ундармаа нарт эмэгтэй гишүүд талархал дэвшүүлэв
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.