Татварын хэлтсийн албан хаагчдад шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэн өглөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 5 секунд
Татварын хэлтсийн албан хаагчдад шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэн өглөө

Татварын хэлтсийн албан хаагчдад шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэн өглөө

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан дүүргийн Татварын хэлтэст шаардагдах иж бүрэн олон үйлдэлт лазер принтер, компьютер, процессор, проектор зэрэг нийт 4 нэр төрлийн 70 гаруй сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж гардуулан өглөө.

Энэ үеэр дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “Татварын хэлтсийн ажилтан, албан хаагчдад тэдний ажиллах нөхцөлийг сайжруулж, ажил үүргээ хэвийн явуулах боломжийг хангах үүднээс дүүргийн зүгээс тодорхой хэмжээгээр шийдвэрлэн ажиллана. Цаашид Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын материаллаг баазыг бэхжүүлэх, сайжруулах зорилгоор дүүргийн төсвийн хөрөнгөөр хэрэгцээт тоног төхөөрөмжийг шинэчлэн ажиллана” гэлээ.

Татварын хэлтсийн дарга Г.Сүрэнтамжид “Иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, өдөр тутмын үйл ажиллагаанд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэн өгсөнд алба хаагчдынхаа өмнөөс талархал илэрхийлэв” гэв.

Хөхөө өөрөө шалгах арга
Хөхөө өөрөө шалгах арга
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.