“Дакар Ралли”-д манай тамирчид амжилттай оролцлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 52 секунд
“Дакар Ралли”-д манай тамирчид амжилттай оролцлоо

“Дакар Ралли”-д манай тамирчид амжилттай оролцлоо

Өмнөд Африкт 14 хоног үргэлжилсэн “Дакар Ралли” тэмцээн өндөрлөв. Мотоцикл, суудлын болон ачааны автомашин зэргээр 9200 км зам туулан уралдсан “Дакар 2015”-д манай тамирчид муугүй амжилт үзүүлжээ. Аргентин, Болив, Чилийн нутгаар элсэн цөл, уулын бартаат замаар анх удаа автомашины төрөлд манайхан уралдлаа. Мотоциклийн төрөлд Д.Болдбаатар, Ч.Анар, автомашины төрөлд М.Лхамаа нар амжилттай оролцжээ. Д.Болдбатарын хувьд Дакар Ралли-д хоёр дахь удаагаа оролцлоо. Тэрбээр нийлбэр дүнгээр 35 дугаар байрт орсон байна. Харин Ч.Анар 65-д хурдалжээ. Мөн автомашины ангилалд өрсөлдсөн М.Лхамаа, Ө.Бямбадэлгэр, Б.Сүрэндорж нар 66 дугаар байр эзэлсэн байна.

Б.Баяр

Эх сурвалж: Түмэн.мн

Дарга нар замын цагдааг ингэж дарамталдаг /Бичлэг/
Дарга нар замын цагдааг ингэж дарамталдаг /Бичлэг/
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.