Ж.Чинбүрэн: Эмч хүний өргөсөн тангараг насан туршид хүчинтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 19 секунд
Ж.Чинбүрэн: Эмч хүний өргөсөн тангараг насан туршид хүчинтэй

Ж.Чинбүрэн: Эмч хүний өргөсөн тангараг насан туршид хүчинтэй

Анхдугаар чуулган хааснаас хойш шинэ гишүүд амралтын байдалтай байгаа. Тэгвэл зарим нь гишүүн болохоос өмнө хийж байсан ажлаа орхихгүй үргэлжлүүлсээр байна гэдгээ мэдэгдсэн байна. Тухайлбал, парламент анх удаагаа сонгогдсон Ж.Чинбүрэн хуучин ажлаа санагалзаж, хэдэнтээ мэс засалд орсон тухайгаа цахим хуудаснаа хуваалцжээ.

Тэрбээр энэ талаараа өөрийн цахим хуудаснаа “Өнөөдөр /2020.08.05/ мэс засалд орсон. Амьдралын дадал болсон мэс заслын ажлаа дасал болсон баг, шавь нартайгаа хамтдаа хийх сайхан байлаа. Мэс засалд байнга орж л байхгүй бол гарын мэдрэмж, дадал нэг мэдэхэд багасах вий гэж санаа зовох юм.  Сонгуулиас хойш 3 удаа мэс засалд орж амжлаа. УИХ-ын гишүүн гээд хагалгаанд орохгүй байж чадахгүй ээ.
Хорт хавдраас дүүрэг, аймгийн түвшинд урьдчилан сэргийлэх, Д вирусын эмчилгээг Монголд нэвтрүүлэх ажил их байлаа ч амжуулаад мэс засалдаа орсоор л байя гэж бодож байна. Эмч хүний өргөсөн тангараг насан туршид хүчинтэй” хэмээн бичжээ.

Жолооч нарын эрхийг сэргээж эхэллээ
Жолооч нарын эрхийг сэргээж эхэллээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.