Ц.Сүхбат даамын дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 18 секунд
Ц.Сүхбат даамын дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ

Ц.Сүхбат даамын дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ

Мэдээний зураг,

Польш улсын Дабки хотноо 100 буудалт даамын 20 хүртэлх насны залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс спортын мастер Цогтбаатарын Сүхбат хүрэл медаль хүртлээ. Тэрээр 9 тоглохдоо 12 оноо авсан юм.

Энэхүү медаль нь даамын спортын хувьд залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь медаль аж. Харин эрэгтэй даамчдын хувьд анхны медаль нь боллоо. Өмнө нь 2000 онд Н.Мөнхтуяа дэлхийн аваргын мөнгөн медаль хүртэж байсан.

Польшийн дэвжээнд Ц.Сүхбат 5 хожиж, 2 тэнцэж, 2 хожигджээ. Энэ насанд Литвийн А.Тункевич түрүүлж, Голландын М.Айзендорн удаалсан байна. Залуучууд (20 хүртэл насны), өсвөрийн (16 хүртэлх насны) Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай есөн тамирчин оюун ухаанаа уралдуулснаас М.Нямжаргал (залуучуудын охид), М.Одгэрэл (өсвөрийн охид) нар  зургаадугаар байранд шалгарчээ.

Ц.Сүхбаттай ОХУ, Голланд, Литви, Беларусь зэрэг даамын спортоор тэргүүлэгч гүрнүүдийн тамирчин өрсөлдсөн. Харин ОХУ-ын гурван тамирчин медалийн төлөө тоглосон ч хоосон хоцорсон юм.

 

Эх сурвалж: Zaluu.com

 

Бурмаа бужигнуулаад эхэллээ
Бурмаа бужигнуулаад эхэллээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.