» Э.Бат-Үүл “Ухаалаг Улаанбаатар” төслийг хүүгээрээ “булшлуулав”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 15 секунд
» Э.Бат-Үүл “Ухаалаг Улаанбаатар” төслийг хүүгээрээ “булшлуулав”

» Э.Бат-Үүл “Ухаалаг Улаанбаатар” төслийг хүүгээрээ “булшлуулав”


Улсын баатар Үүл даргыг нийслэлийг удирдах болсонд олон хүн сэтгэл хангалуун байж түүний ажлыг маш ихээр дэмжиж байсан. Тодруулбал, тэрбээр 2012 онд нийслэлийн ИТХ-ын сонгуульд намаа удирдан оролцож нийслэлийн гэр хорооллыг хаус хороолол болгох уриатай оролцож ялалт байгуулж чадсан. Харин хотын дарга болсныхоо дараа хаус хорооллоос түрүүлээд дахин төлөвлөлт нэрийн дор орон сууцжуулахаар болсон юм. Гэтэл түүний хийж хэрэгжүүлж буй ажлуудаас нь ашиг сонирхолын зөрчил “үнэртээд” байх боллоо гэж ард түмэн дүгнэхэд хүрээд байна. Өөрөөр хэлбэл, ширхэг ч хадаас барьж үзээгүй хүү Б.Чулуудайгаа өөд нь татаж Гэр хорооллын дахин төлөвлөлт гэх том ажлыг авч өгсөн нь түүний хамгийн том алдаа болчихоод байгаа юм.
Түрүүч нь 1-р нүүрт

Тэрбээр хүүгийнхээ компан­ийг гэр хорооллыг барил­­гажуулах 14 компанийн нэгээр тодруулж батламжилсан. Энэхүү “хуйвалдаан”-ы талаар нэлээд хэл ам гарсан ч Үүл баатар энэ бүхнийг ажрахгүйгээр давж, эрх мэдэл, албан тушаалынхаа эр бярыг гайхуулж, олон компанийн захирлуудыг “өмнөө сөхрүүлсэн”. Тэгвэл энэ бүхний гор нь өнөөдөр гарч Б.Чулуудайг Турк улсын “216 Яапи” ХХК АТГ-т шалгуулахаар болчихоод буй. Тодруулбал, гэр хорооллыг дахин төлөвлөх төсөлд шалгарсан “Грандлайн” ХХК Баянзүрх дүүргийн XII хорооны нутаг дэвсгэрт “Түмэн амгалан” цогцолбор хотхоныг барих эрх авч Бүгд найрамдах Турк улсын “216 Яапи” ХХК-тай хамтран ажиллахаар болсон юм. Гэтэл энэхүү том төслийг авч гадны компанитай түншлэх болсон Б.Чулуудай бүх эрхийг гартаа авч 50 хувийн хувьцаа эзэмшигч түншлэгч компанидаа мэдэгдэлгүйгээр “Улаанбаатар” банкнаас есөн тэрбум төгрөгийн зээл аваад зогсохгүй нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас 11 тэрбум төгрөгийн дэд бүтцийн ажил авчээ. Гэвч тэрбээр энэ их хэмжээний мөнгө “атгаснаа” хамтрагчдадаа хэлэлгүй тас нуусан учир уг төсөл хөрөнгө оруулалтгүйгээс болж зогсоход хүрсэн байна. "216 Яапи” компани энэ л шалтгаанаар Олон улсын Арбиртын шүүхэд ханджээ. Харин Арбиртын шүүх тэдний гаргасан гомдлыг өнгөрсөн гуравдугаар сарын 26-нд хэлэлцэж, Монгол Улсын "Грандлайн” ХХК болон Туркийн "216 Яапи” компанийн хооронд байгуулсан гэрээг цуцалж, өнгөрөгч хугацаанд "216 Яапи” компаниас гаргасан бүх зардал болох 792.114 ам.доллар, 31.956.166 төгрөгийг "Грандлайн” ком­­паниас гар­­гуулахаар шийдвэрлэсэн юм. Ийнхүү Туркийн талынхан болон Б.Чулуудай нарын хоорондох асуудал хуулийн дагуу шийдэгдсэн. Гэвч нөгөө талд газраа орон сууцаар солихоор гэрээ байгуулан, газраа чөлөөлж, түрээсийн байранд орсон иргэдийн гомдол гэж айхтар зүйл бий. Тэд “Өмч хөрөнгийг минь дахин төлөвлөлт нэрээр Хотын даргын хүү Б.Чулуудай луйвардчихлаа” хэмээн хардаж эхэлсэн. “Грандлайн” компанийнхан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн гүйцэтгэгч компаниар ажиллах батламжаа авмагцаа “Түмэн амгалан” цогцолборыг барихаар Амгаланд орших хуучин мах бэлтгэлийн байр болон арваад айлын газрыг чөлөөлжээ. Гэвч батламж гардсанаас хойш жил гаруй хугацаа өнгөрөөд байгаа ч тус компанийнхан чөлөөлсөн газрынхаа нэгээхэн хэсэгт нэг давхар оффисын гэх байшин барьснаас өөрөөр торойх шон ч хатгасангүй. Тэгэхээр энэ ажил эхлээд бараг хоёр жил байгаа ч огт урагшлаагүй гэсэн үг. 
Уг нь Б.Чулуудайн авсан энэ хэсэгт 157 айлын хашаа хамрагдаж байгаа бөгөөд эхний ээлжинд 92 айлын амины орон сууц, 104 айлын орон сууцыг барихаар төлөвлөжээ. Түүнчлэн түүний авсан гэх энэхүү газрын цэвэр усны асуудлыг төвлөрсөн шугамаас холбох боломжтой, цэвэрлэх байгууламжийг шинээр барина гэдгийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга асан Н.Нацагдорж тухайн үед танилцуулж байсан юм. Энэ бүхнээс харахад Б.Чулуудай эрх мэдэлтэй аавынхаа буянаар дулаан, цахилгааны асуудалд орохгүйгээр тус хорооллыг ашиглалтад оруулах хангалттай боломж нөхцөл байсаар атал олон мянган иргэдийг ийнхүү хохироож байгаа нь Үүл баатар даргын “Ухаалаг Улаанбаатар” төслийнх нь нэг хэсэг биш л байлтай. 
Энэ бүхний эцэст барилга барих нь бүү хэл ширхэг хадаас ч барьж үзээгүй "Грандлайн” компани төсөл хөтөлбөрт хэрхэн яаж шалгарсан бол гэдэг нь асуудал дагуулж мэдэхээр болоод байна. Ямартай ч өнөөдрийн байдлаар Б.Чулуудайг ямар нэгэн хуулийн байгууллага шалгаж байгаа тухай мэдээлэл байхгүй байна. Шат, шатны шүүхэд ялагдаж мөнгө өгөх болсон шүүхийн тогтоолууд л байна. 
Хэрэв “үнэнээр яваад үхэр тэргээр туулай гүйцдэг” нь үнэн бол барилга барьж үзээгүй хүүгийнхээ компанид цогцолбор хороолол барих эрх олгосон Үүл баатар дарга ч АТГ-аар шалгагдах магадлалтай. Гэтэл магадгүй, Үүл баатрын эрх мэдэл, албан тушаал хүүгийнхээ болон өөрийнхөө амийг түр зууртаа хаацайлах бамбай болж байна уу гэсэн хардлага ч олны дунд түгээд буй. 
Юутай ч Хотын дарга маань албан тушаалаа ашигласан уу, ашиг сонирхлын зөрчил ч байсан уу, гэр бүлийнхээ компанид тендер зүсэлж өгснөөс болж, төрсөн хүү нь олон улсын Арбитрын шүүхэд дуудагдаж ихээхэн хэмжээний мөнгөн төлбөрт унасныг Туркийн тал батлаж байгаа.
Даанч Хотын дарга Үүл баатрын ард иргэдээ үлгэрийн харшид амьдруулах өнөөх шоу эхлээд л төгсчихөв. Ийнхүү өөрөө эхлүүлчихээд өрнөлийг нь хийж чадалгүй, таг гацчихсан Гэр хорооллын дахин төлөвлөлт гэдэг энэхүү шоу өдгөө Хотын даргадаа газраа “алдсан” иргэдийн гомдол цөхрөлөөр аясаараа хөвөрч байна. 
Жүжиг хараахан дуусах болоогүй гэдэг шиг гэр хорооллын барилгажуулалттай холбоотой асуудлууд цаашид ч нэлээн удаан үргэлжилж олны хэл ам тасрахгүй нь ойлгомжтой болсон. Тиймээс бид энэ талаар үргэлжлүүлэн сурвалжлах болно. 

Үргэлжлэл бий.. 
Эх сурвалж:

Энэ онд төрийн албан хаагчдын цалин нэмэгдэхгүй
Энэ онд төрийн албан хаагчдын цалин нэмэгдэхгүй
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.