ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ АИ-92 ШАТАХУУНЫ НӨӨЦ ХЭВИЙН БАЙНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 17 секунд
ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ АИ-92 ШАТАХУУНЫ НӨӨЦ ХЭВИЙН БАЙНА

ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ АИ-92 ШАТАХУУНЫ НӨӨЦ ХЭВИЙН БАЙНА

Улсын хэмжээнд 2022 оны 9 дүгээр сарын 26-ний өдрийн байдлаар нийт 112,244 тн шатахууны үлдэгдэлтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 7,848 тн, АИ-92 автобензин 25,300 тн, АИ-95 автобензин 4,239 тн, Дизель түлш 70,498 тн үлдэгдэлтэй буюу А-80 автобензин 47 хоног, АИ-92 автобензин 19 хоног, АИ-95 автобензин 32 хоног, Дизель түлш 26 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна.

Газрын тосны бүтээгдэхүүний импортын хувьд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 1,353,8 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон ба үүнээс: А-80 автобензин 28.1 мян.тн, АИ-92 автобензин 431.8 мян.тн, АИ-95/98 автобензин 18.6 мян.тн, Дизель түлш 690.2 мян.тн, ТС-1 /онгоцны түлш/ 26.5 мян.тн, Жет А-1 түлш 24.1 мян.тн, бусад бүтээгдэхүүн 134.3 мян.тн газрын тосны бүтээгдэхүүнийг тус тус импортолсон байна.

Эх сурвалж: Ашигт малтмал газрын тосны газар

Д.Сумъяабазарын
Д.Сумъяабазарын "товарищ"-ласан жишгийг сайд болгон бодууштай
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.