Ц.Анандбазарын 8 тэрбумын суваргыг булганчууд эсэргүүцэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 33 секунд
Ц.Анандбазарын 8 тэрбумын суваргыг булганчууд эсэргүүцэв

Ц.Анандбазарын 8 тэрбумын суваргыг булганчууд эсэргүүцэв

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар алтан ургийн сүүлчийн удмын вангуудын нэг Чин ван Ханддоржийн Вангийн өргөөний буурин дээр 22 давхар байшинтай тэнцэхүйц өндөр суваргыг 8 тэрбумаар босгоно хэмээн Төвөд ренбүүчи нар аваачин шав тавьсан. Эхний ээлжинд 2 тэрбум төгрөг өөрөөсөө гаргаж, үлдсэнийг хандив тусламжаар барих гэнэ. Гэтэл юун хандив өргөх, булганчууд Ц.Анандбазарыг ГЭМ НҮГЛЭЭ НАЙМАН ТЭРБУМААР ҮНЭЛЭВ хэмээн дургүйцжээ.

Нутгийн иргэд "Наад суваргыг чинь чанаж идэхгүй, ажлын байр хэрэгтэй байна" хэмээн жагссан байх юм. Иргэд сонгогчдын зөв. Ц.Анандбазар сүм хийдэд мөргөдөг, лам багштай, Төвд ренбүүчи нарыг толгой дараалан, гэр оффистоо залдаг, бараг л гэгээрэх дөхсөн хүн гэдэг. Гэтэл түүнийг тойроод хулгай, авлига, албан тушаалын наймаа, хүчингийн гэмт хэрэгт хүртэл холбогдох шахаж үзлээ. Ц.Анандбазар найман тэрбумаар суварга бариулах гэж байгаа нь бурханыг хүртэл авлигадах нь, найман тэрбумаар гэм нүглээ үнэлэв, их үнэ хүрэх гэм нүгэл үйлдэж дээ гэж элэг доог хийж байна. Иргэдээ бодсон бол ажлын байр бий болгох ёстой гэж лоозон барин жагсах нь аргагүй.

Д.Сумъяабазар: Нийслэлд 1.5 орчим тэрбум ам.доллароор метроны эхний шугамыг байгуулахаар төлөвлөж байна
Д.Сумъяабазар: Нийслэлд 1.5 орчим тэрбум ам.доллароор метроны эхний шугамыг байгуулахаар төлөвлөж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.