Орчлон ертөнц дээр муу л юм байвал Алдармаа гэдгээ болих хэрэгтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 43 секунд
Орчлон ертөнц дээр муу л юм байвал Алдармаа гэдгээ болих хэрэгтэй

Орчлон ертөнц дээр муу л юм байвал Алдармаа гэдгээ болих хэрэгтэй

"Алтан Дорнод Монгол" компанийн захирал Т.Ган­болдын хувийн амьдрал олны хараанд өртөөд буй. Түүний эхнэр Х.Янжингаажид өнөөдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Чи өөрөө л түмнээр амьдралаа шүүлгэмээр байгаа бол одоо яахав дээ, хамтдаа шүүлгүүлье" хэмээн 16 жилийн амьдарлаа өгүүлсөн бичвэр оруулсан юм.Тэгвэл тухайн бичвэрт Жүжигчин Ц.Алдармаатай холбоотой нэгэн мөр байх нь тэр.

Харин энэ талаар Жүжигчин Ц.Алдармаа дараах тайлварыг өгчээ.

Тэрээр "Би тэр хүний бичсэнийг уншаагүй. Орчлон ертөнц дээр муу л юм байвал Ц.Алдармаа гэдгээ болих хэрэгтэй. Би хэрүүл хийгээд явдаг хүн биш. Дуугүй байх тусам ингэлээ, тэглээ гээд зохиогоод байх юм. Тэр болгонд нь би хариулт өгөөд байх боломжгүй, ажил ихтэй байна. Би мөрөөрөө ажлаа хийгээд, амьдраад явж байгаа хүн шүү дээ. Муу л юм бол хар овоохой гэдэг шиг Алдармаагаас өөр муулах хүн Монголд байхгүй юу. Өөр зөндөө сэдэв байна. Би ийм юманд ач холбогдол өгч, шар мэдээ уншаад суух завгүй. Намайг янз бүрээр бичдэг. Тэр бүрийг би тоодоггүй. Дуугүй байх тусам сүүлдээ айл гэрийн хэрүүл дунд ч орчихсон явж байдаг. Алдармаа гэдэг нэр яачихсан юм бэ. Өөрийгөө гайхаад байж байна" гэлээ.

Прокуроруудын цалинг нэмэгдүүлэх тогтоолын төслийг өргөн барилаа
Прокуроруудын цалинг нэмэгдүүлэх тогтоолын төслийг өргөн барилаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.