УЛСАД ОНЦ ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ УЧРУУЛСАН Н.ТVМЭНДЭМБЭРЭЛ БАС Л ЄРШЄЄЛИЙН ХУУЛЬД ХАМРАГДАХ УУ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 9 секунд
УЛСАД ОНЦ ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ УЧРУУЛСАН Н.ТVМЭНДЭМБЭРЭЛ БАС Л ЄРШЄЄЛИЙН ХУУЛЬД ХАМРАГДАХ УУ

УЛСАД ОНЦ ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ УЧРУУЛСАН Н.ТVМЭНДЭМБЭРЭЛ БАС Л ЄРШЄЄЛИЙН ХУУЛЬД ХАМРАГДАХ УУ

 

1-r nuurni zuragОлны анхаарлыг нэлээдгvй татаж байсан зарим нэг хэргvvд шvvх рvv шилжихээр болсон байна. Тодруулбал хоёр жил гаруй хугацаанд шалгагдаж байгаа ЭМЯ-ны Тєрийн нарийн бичгийн дарга асан Н.Тvмэндэмбэрэлд холбогдох албан тушаалын хэргийг прокурорын байгууллгага шалгаж дуусаад яллах дvгнэлт vйлдэн ийнхvv шvvх рvv шилжvvлэхээр болсон байна. Єєрєєр хэлбэл, Н.Тvмэндэмбэрэлийг албан тушаалаа урвуулан ашиглахдаа єєрийн эзэмшлийн “Лабтех” компанийг хууль бусаар тендерт шалгаруулж, хуурамч бичиг баримт vйлдэж, хуучин тоног тєхєєрємж нийлvvлэн улсын тєсвийн хєрєнгєєс онц их хэмжээгээр завшиж 1.7 тэрбум тєгрєгийн хохирол учруулсан хэрэгт буруутгасан.
Мєн явуулын эмнэлэг нэрийдлээр суудлын гурван машин оруулж ирсэн хэрэгт холбогдуулан шалгаж байсан юм.

Мэдээж энэ хэрэгт Н.Тvмэндэмбэрэл ганцаараа биш гэдгийг ч хуулийнхан мєрдєн байцаалтын vед тогтоож байсан. Тvvний хамсаатан болох хvмvvс нь тус яамны Оношилгоо, эмчилгээний хэлт­сийн дарга асан Д.Гончигсvрэн, мэр­­гэжилтэн П.Отгонжаргал нар байсан.
Ингээд нэр бvхий хvмvvс ямар хэрэгт яаж холбогдож байсан талаар цухас дурьдахад тэднийг анх Эрvvгийн цагдаагийн газраас баривчлан саатуулж тэдэнд эрvvгийн хуулийн 150.3-т зааснаар байгууллагын эд хєрєнгийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшиж, онц их хэмжээний хохирол учруулсан гэх vндэслэлээр эрvvгийн хэрэг vvсгэж, сэжигтнээр татаад байсан юм. Харин мєрдєн байцаалтын явцад тендерийн мєнгийг 2012 оны гуравдугаар сарын 30-ны єдєр Сангийн яам­­наас Н.Тvмэндэмбэрэлийн эзэмшлийн “Лабтех” компанийн данс руу нэг тэрбум 735 сая тєгрєгийг MRI соронзон оношлогооны аппарат Шастиний нэрэмжит III эмнэлэгт нийлvvлэхэд зориулан шилжvvлсэн байдаг. Ингээд шилжvvлж авсныхаа дараа “Саммитмедикал сервис” компанийн данс руу нэг тэрбум 720 саяыг нь шилжvvлж, тендерийн ажлыг гvйцэтгvvлж байжээ. Єєрєєр хэлбэл єєрийнхєє компанийг тендерт шалгаруулаад єєр компаниар хуучин тоног тєхєєрємж нийлvvлж байсан гэсэн vг.
Уг нь анх гэрээ байгуулснаар “Philips” компанид 2012 оны зургаадугаар сард vйлдвэрлэсэн цоо шинэ MRI соронзон оношлогооны аппарат нийлvvлэхээр тусгажээ. Гэтэл дээрх компанид капитал засвар хийсэн хуучин тоног тєхєєрємжийг авчирч єгч байсан боловч III эмнэлгийн удирдлагууд засвар хийсэн хуучин аппарат хvлээн авахаас татгалзсан учраас тэрбээр танил талаа ашиглан ГССVТ-д нийлvvлсэн байдаг юм. Гэтэл тvvнтэй vгсэн хуйвалдаж нэг тэрбум 735 саяын vнэтэй бусдад хуучин хэмээн гологдож байсан аппаратыг ГСVVТ-ийн Дvрс оношлогооны тасгийн эрхлэгч С.Батзориг нь хvлээн авч байжээ.
Хамгийн гол нь С.Батзориг нь тендерийн ажлыг гvйцэтгэсэн “Саммитмедикал сервис” компанийн захирал Б.Тvвшинжаргалын нєхєр гэдэг нь ч тогтоогдсон байдаг юм. Хуульчдийн анхаарлыг бас нэг татсан зvйл нь гэвэл ГССVТ-д “MRI” аппарат нийлvvлэхтэй холбоотой Эрvvл мэндийн сайдын ямар ч тушаал гараагvй байсан байдаг.
Энэ мэтээр Н.Тvмэндэмбэрэл нарын хvмvvс улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэдгийг хуулийнхан тогтоочихоод байгаа юм. Яг vнэндээ тєрийн єндєр дээд албан тушаалтан, цагаан захтнууд ажил мэргэжлээ урвуулан ашиглаж, их хэмжээний мєнгє завшсаныг нь хуулийн байгууллага илрvvлээд, шалгаж тогтоогоод шvvхийн байгууллага руу шилжvvлдэг ч ихэнх хэргvvдийнх нь зvйл анги єєрчлєгддєг жамтай болсон.
Хатуухан хэлэхэд тэд зохих ял шийтгэлээ vvрдэггvйгээр vл барам Єршєєлийн хуульд хамрагдан, цагаадах нь энvvхэнд байдаг нь хачирхалтай.
Ер нь дээд албан тушаалтнууд голдуу албан тушаалын гэмт хэрэг vйлдэж улсад єч тєчнєєн сая тєгрєгийн хохирол учруулсан нь тэдний толгойг нь илээд єнгєрдєг хуультай болсон нь бодит vнэн. Єєрєєр хэлбэл, хашиж буй албан тушаал, сууж буй зєєлєн суудалтай нь ч энэ холбоотой гэхэд нэг их буруудахгvй.
Тиймээс улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн дуулиан тарьж байсан Н.Тvмэндэмбэрэл нарын хэрэг хаашаа эргэж, яаж шийдэгдэх бол гэдэг нь олны анхаарлыг татсан хэвээр байгаа юм. Бvтэн хоёр жил гаруй хугацаанд мєрдєгчид, прокурорын хийсэн ажил салхинд хийсэх вий гэсэн болгоомжлол бийг ч нуух юун.

Эх сурвалж:

Ирээдүйд итгэл үзүүлэх улс төрчид
Ирээдүйд итгэл үзүүлэх улс төрчид
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.