АН-д “цэвэрлэгээ” хийнэ гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 23 секунд
АН-д “цэвэрлэгээ” хийнэ гэв

АН-д “цэвэрлэгээ” хийнэ гэв

Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүдийн нөхөн сонгууль нэлээд маргаантай болж байна. Нийслэлийн Чингэлтэй, Баянгол, Хан-Уул зэрэг дүүргүүдийн АН-ын гишүүд  өнгөрсөн өдрүүдэд жагсаал цуглаандаа тулж байж учраа олцгоосон. Гэхдээ зарим нь одоо ч маргаанаа эцэслэж амжаагүй байгаа. Баянзүрх дүүргийн АН-ын гишүүдийн дунд намаа шинэчлэх хөдөлгөөн байгуулах санаачлага ч гарч байна. Мөн Дархан-Уул, Дорнод аймгийн АН-ын гишүүд хоёр гурав хуваагдан тэмцэлдэж буй. Саяхан Өвөрхангай аймгийн АН-ын дотоодод бас будлиан гарчээ. Тус аймгаас ҮЗХ-ны гишүүний нөхөн сонгуульд оролцохоор мандат авсан хүмүүсийг нь “дээрээс” шууд хасч хаясан байна. Нэр дэвшигчийн жагсаалтаас үндэслэлгүйгээр хагадсан нь ардчилсан ёсонд яавч нийцэхгүй нь мэдээж. Иймээс АН-ын гишүүд, дэмжигчдийн холбооноос өчигдөр мэдэгдэл гаргаж, шаардлага хүргүүлжээ. Тус холбооны тэргүүн Т.Хасбаатар “Манай нам МАН-тай хамтарснаар бүх шатанд манан бүрхсэн” гэж байна. Тэрбээр мөн “АН ардчиллын үнэт зүйлээ хадгалж чадахгүй боллоо. Тиймээс намаа болж бүтэхгүй нөхдөөс цэвэрлэх нь зүйтэй” гэжээ.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

САЙД Д.СУМЪЯАБАЗАР ХБНГУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА
САЙД Д.СУМЪЯАБАЗАР ХБНГУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.