Н.Түвшинбаярын хичээнгүй гэргий одон хүртлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 58 секунд
Н.Түвшинбаярын хичээнгүй гэргий одон хүртлээ

Н.Түвшинбаярын хичээнгүй гэргий одон хүртлээ

Тэртээ 2008 онд олимпийн XXIX наадамд Монгол улсаа төлөөлөн барилдаж Олимпийн медалийг эх орондоо анх удаа авчирснаараа Н.Түвшинбаяр түүхэнд бичигдсэн хүн. Азтай одтой залуу тухайн үед шагналд дарагдан хормын дотор саятан болсон. Мэдээж 24-хөн насандаа алдар нэр, эд хөрөнгө нийлэн сав нь бялхам дүүрсэн түүнийг бүсгүйчүүд шохоорхож байв. Харин удалгүй тэрбээр олны шохоорхлын сэдлийг бут цохин нэгэн бүсгүйг хөтөлж олны өмнө гарсан нь ирээдүйн гэргий Оюунбилэг нь юм. Эрдэнэтийн уугуул энэ охин, аварга хоёр эртнээс бие биенээ мэддэг байсаан гэсэн үг. Тэр чигээрээ сонголтоо бататган гуйвж дайваагүй аварга 2010 онд анхны хүүхдээ өлгийдөн авсан. Удаах хүү нь ахаасаа 1 ой 6 сарын зөрүүтэй 2012 оны Лондонгийн олимпоос аавыгаа мөнгөн медальтай газардахад тосож байв.

Тэгвэл өчигдөр эх үрсийн баяраар залуу аваргын гэргий Алдарт эхийн 2-р одон гардлаа. Монголын үрсийг маш олон болгох үйлсэд гарамгай хувь нэмэр оруулсан Н.Түвшинбаяр, Б.Оюунбилэг нар өчигдөр бүлийн нандин зургаараа цахим хуудастаа гангарч харагдав. Хоёр хүү хоёр охинтой тэгш сайхан гэр бүлийн өрхийн тэргүүний төрсөн өдөр 6-р сарын 1-нд юм билээ.

Улс төрд хуруу, хошуу нэмэхээс аргагүй үүрэг даалгавартаа түүртэнгүй яваа аваргын хувьд 2016 он тун онцгой жил болж буй бололтой. Аз хүү байвал ёоз хүүгээр цохино. Ард түмэн түүнийг гишүүнээр сонгочих ч юм билүү хэн мэдлээ.

Э.Эгдэрмаа

Таван хүн осгож амь насаа алджээ
Таван хүн осгож амь насаа алджээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.