А.Дашням: Таваас дээш хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр гэрийнхээ ойролцоо салхинд гарах боломжтой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 27 секунд
А.Дашням: Таваас дээш хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр гэрийнхээ ойролцоо салхинд гарах боломжтой

А.Дашням: Таваас дээш хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр гэрийнхээ ойролцоо салхинд гарах боломжтой

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, НОК-ын орлогч дарга А.Дашнямаас зарим зүйлийг тодрууллаа.

-Иргэд Богд уул руу болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү очиж болох уу гэх асуултыг ихээр ирүүлж байна. Та үүнд хариулт өгөхгүй юү?

-Засгийн газар болон УОК-ын тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамжаар өнөөдөр 06:00 цагаас дөрөвдүгээр сарын 25-ны 00:00 цаг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Өнгөрсөн удаагийн “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний үеэр хатуу хөл хорио тогтоож, бүх хөдөлгөөнийг хаасан. Энэ удаагийн хөл хорио халдвар хамгааллын дэглэмийг сахиж, халдварыг таслан зогсоох зорилготой. Цаг агаар дулаарч, өдөр уртсаж байгаатай уялдуулан иргэдийн хөдөлгөөнийг хорихгүйгээр, гэрийнхээ ойролцоо салхинд гарах зохицуулалтыг хийсэн. Тодруулбал, гэр бүлийн хүрээнд таваас дээш хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр гэрийнхээ ойролцоо салхинд гарах боломжийг нь нээж өгсөн. Тэрнээс нэг дүүргээс нөгөө дүүрэг рүү явж болохгүй. Улаанбаатар хотын хэмжээнд цагдаа болон онцгой байдлын байгууллагын хамтарсан 3000 гаруй хүн гурван ээлжинд эргүүл, хамгаалалтад гарч, хяналт тавьж ажиллаж байгаа. Гэхдээ эдгээр хүн нь өмнөх хөл хорио шиг байрны гадаа зогсохгүй. Олон хүн цугларсан газар болон иргэний хөдөлгөөнд хяналт тавьж, иргэний үнэмлэхийг нь үзэж, хяналт, шалгалт явуулах юм.

-Хөл хорионы үеэр зах, худалдааны төвүүд цагийн хуваарийн дагуу хязгаарлалттай ажиллаж байгаа. Үүн дээр хэрхэн хяналт тавьж байна вэ?

-Нийслэлийн Засаг даргын А/265 дугаар захирамжаар хязгаарлалт тогтоогоогүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-21:00 цаг хүртэлх хугацаагаар тогтоосон. Өөрөөр хэлбэл, хязгаарлалт тогтоогоогүй 15 салбар болон худалдаа, үйлчилгээний төвүүд энэ цагийн хуваариар ажиллана. Үүнд мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдлын байгууллагаас холбогдох хүмүүс хяналт тавин ажиллаж байна. Мөн хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, алба хаагчдын 10 хүртэлх хувийг ажлын газрын үнэмлэх, албан байгууллагын тодорхойлолтыг үндэслэн хувийн болон албаны тээврийн хэрэгслээр дугаарын хязгаарлалттайгаар зорчуулж байгаа. Нийтийн тээвэр 07:00-10:00, 12:00-13:00, 17:30-22:00 цагийн хооронд үйл ажиллагааг нь хязгаарлаагүй салбарын албан хаагчдад үйлчилнэ. 58 чиглэлд 350 орчим автобус үйлчилгээнд явж байна.

-Улаанбаатараас гарах, орон нутгаас ирэх зорчигчдын хөдөлгөөнд ямар зохицуулалт хийж байна вэ?

-Буяны ажил болон эрүүл мэндийн шалтгаанаар зорчих, мөн уул уурхай, хүнс тээвэр гэх мэт зайлшгүй шаардлагатай байгууллагын автомашинтай иргэдийг  тухайн орон нутгийн Онцгой комиссын зөвшөөрлөөр, ПСР шинжилгээг үндэслэн нэвтрүүлж байна. Бусад иргэний хувьд хөдөлгөөн хаалттай.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Г.Одгэрэл: Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн энгийн арга бол “ДАРХЛААГАА САЙН ДЭМЖИХ“
Г.Одгэрэл: Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн энгийн арга бол “ДАРХЛААГАА САЙН ДЭМЖИХ“
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.