О.Баасанхүү: С.Баярцогт миний нэр хүндэд халдаж, гүтгэлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 59 секунд
О.Баасанхүү: С.Баярцогт миний нэр хүндэд халдаж, гүтгэлээ

О.Баасанхүү: С.Баярцогт миний нэр хүндэд халдаж, гүтгэлээ

        УИХ-ын гишүүн Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү мэдээлэл хийлээ. Тэрээр  энэ талаар “Өнгөрсөн долоо хоногт сайд С.Баярцогт албан тушаалаа ашиглан мэдээлэл хийж миний нэр хүндэд халдаж, гүтгэсэн. Яагаад гүтгэсэн гэдгийг онцолж хэлж байгаа вэ гэхээр би машины асуудал, мөнгөний асуудал яриагүй байхад намайг ярьсан мэтээр хэлсэн. Би 12 цаг 30 минутад нийслэлийн Прокурорын Б.Амгаланбаатар гэдэг хүнтэй очиж уулзана. Ер нь буянаа нуусан уу, бузраа нуусан уу гэдгийг олж тогтооё. Баярцогтыг гурван үндэслэлээр өргөн барьсан. Гэтэл нотлох баримтгүй гэж байна. Уг нь өөрөө гарын үсэг зураад, өөрөө ярьчихсан учраас нотлох баримттай гээд тоохгүй байсан юм. Тэгэхээр энэ асуудал дээр эрүүгийн хэрэг үүссэн юм уу, үүссэн бол яагаад хэрэгсэхгүй болгосон юм. Нэг сая юм уу, арван сая юм уу гэдэг мэдээллийг Б.Амгаланбаатар гэдэг хүнээс шаардаж авна” гэлээ.

 

 

Тэрбээр мөн “С.Баярцогт машинтай холбоотой асуудал яриад байна. Машин гэдгээр нь онцлоод байгаа юм биш, мөнгө гэдгээр нь яриад байна. Автобааз улсын төсвөөс татаас авдаг компани мөртлөө 200 сая төгрөгийн гэрээ хийгээд одоогийн байдлаар 90-ээд сая төгрөгийг гаргана гэдэг бол ноцтой асуудал. Сайханбилэг “Баасанхүү чи ч гэсэн жийп унадаг” гэж хэлж байна. Уучлаарай би жийп унадаггүй. Өргөдлийн байнгын хороо бусад байнгын хорооноос ялгаатай нь 100 өргөдөл ирэх юм бол газар дээр нь очиж судалдаг. 1000 өргөдөл ирэх юм бол байнгын хороон дээр асуудал шийднэ гээд дүрмэндээ заачихсан. Сайханбилэгт би “Та ЗГХЭГ-ын дарга байхдаа надад халзан дугуйтай машин өгөөд би сэтгүүлч нартай Булган аймгийн Хишиг-Өндөр сум руу явж байгаад аваарт орох шахсан шүү” гэж хэлсэн. Тийм учраас хураагдсан машинаасаа зарахгүй гэж байгаа бол Өргөдлийн байнгын хорооны ажлын онцлогийг харж нэг машин явуулж байгаарай гэсэн. Ямар машин явуулахыг би шийдэхгүй. Засгийн газрын автобааз нь шийднэ. Надад өөрийн гэсэн жолооч байхгүй, жийп ч байхгүй” гэв. Түүнчлэн “Баярцогтын нэр дээр зургаа, Сайханбилэгийн нэр дээр дөрвөн бичиг өгөөд хариу ирэхгүй байна. Энэ хүмүүст хариуцлага тооцох ёстой” гэлээ.

Т.Энхэлээ

24tsag.mn

2015 оны зурхай
2015 оны зурхай
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.