Гэрийн хорионы шинэ хэлбэр анх удаа хэрэгжиж эхэлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 18 секунд
Гэрийн хорионы шинэ хэлбэр анх удаа хэрэгжиж эхэлнэ

Гэрийн хорионы шинэ хэлбэр анх удаа хэрэгжиж эхэлнэ

Сүүлийн жилүүдэд Ц.Нямдоржийн “хар хууль” гэгдэх болсон эрүүгийн хуульд нэлээд өөрчлөлт хийгдэж буй. “Ц.Нямдоржийн” гэх  одоогийн мөрдөж буй хуулийг тэр ганцаараа хийгээгүй л дээ. Гэхдээ мань хүн Хууль зүйн сайдын сэнтийд сууж байхдаа “зүтгүүлэн” байж батлуулж амжсан гэдэг. Тэгвэл Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд урьд нь  тусгаж байгаагүй 45 гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинээр, 182 гэмт хэргийн бүрэлдэхүүнийг өөрчлөн найруулжээ. Энэхүү  төслийг УИХ-аас баталбал  хорих ялыг биеэр эдлэх нь харьцангуй багасах юм байна. Судлаачдын үзэж байгаагаар бүр 30 хүртэл хувиар багасах  аж. Энэ бол сайн эрэг. Ядаж ажиллах хүчний тоо  нэмэгдэх зэргээр  айл өрхийн амьдралд эерэг нөлөөтэй. Хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр гэрийн хорионд  байлгах ялын шинэ хэлбэр ч Монголд анх удаа эрэгжиж эхэлнэ.  Мөн тэнсэх албадлагын арга хэмжээ авч нийгэмд болоод өөрт нь тустай ажил хөдөлмөр хийлгэх боломж бүрдэх ажээ.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Баавар мисс Э.Сэлэнгээг татаж чангаав уу
Баавар мисс Э.Сэлэнгээг татаж чангаав уу
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.