Улсын харцага Э.Оюунболд 10 даван түрүүлж, Г.Эрхэмбаяр аварга үзүүрлэлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 37 секунд
Улсын харцага Э.Оюунболд 10 даван түрүүлж, Г.Эрхэмбаяр аварга үзүүрлэлээ

Улсын харцага Э.Оюунболд 10 даван түрүүлж, Г.Эрхэмбаяр аварга үзүүрлэлээ

МҮБХ-ны 25 жилийн ойд зориулсан улс, аймаг, сумын алдар цолтой болон цолгүй залуу 1024 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд 4-р сарын 18-19-ний өдрүүдэд болж өндөрлөлөө.    Барилдааныг нэг, хоёрын даваа 18-ны өдөр болж, 19-нд гурвын үргэлжилсэн юм.

Зааланд анх удаа болсон 1024 бөхийн барилдаанд дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Д.Ганхуяг, Н.Батсуурь, Д.Азжаргал, П.Бүрэнтөгс, улсын гарьд Д.Рагчаа, Н.Ганбаатар, И.Доржсамбуу, Б.Гончигдамба, Ш.Жаргалсайхан, улсын заан Ч.Санжаадамба, Т.Санчир, Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага Ө.Бат-Орших, Т.Мөнгөнцоож, Т.Өсөх-Ирээдүй, Д.Батболд, Б.Пүрэвсайхан, Ө.Даваабаатар, А.Бямбажав, Г.Алтангэрэл, Э.Оюунболд нараар магнайлуулсан улс, аймаг, сумын алдар цолтой хүчит 1024 бөх зодоглосноос Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Хан Хэнтийн аварга дэвжээ, УБ хотын ОСНААУГ, ИЗИС-ийн бөх улсын залуу харцага Э.Оюунболд арав даван түрүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Онцгой байдлын ерөнхий газрын Аврагч спорт хороо, Таванхан дэвжээ, Мондэй группийн бөх улсын аварга Г.Эрхэмбаяр ес даван үзүүрлэлээ.

             Улсын цолтой бөхчүүдээс барилдааны нэгийн даваанд улсын начин С.Даваасамбуу СХД-ийн Д.Батжаргалд, хоёрын даваанд улсын өсөх идэр начин Х.Амараа Завханы сумын заан М.Батмягмарт, Ж.Оргил Өвөрхангайн сумын заан Д.Намхайд, Л.Цэвээн Хэнтийн сумын заан Х.Оргилд, С.Дэлгэрбат Хэнтийн сумын заан Х.Амарзаяад, Л.Өлзийбаяр Булганы сумын заан П.Сандагдоржид, Л.Наранбаатар Төвийн сумын заан Н.Дашдаваад тус тус тахим буулгав. 

         Зааланд анх удаа зохион байгуулагдсан 1024 бөхийн барилдаанд барилдсан бөхчүүдийг цолоор нь ангилбал дархан аварга 1, улсын аварга 1, улсын арслан 4, улсын гарьд 5, улсын заан 4, улсын харцага 10, улсын начин 38 нийт улсын цолтон 63, аймаг цэргийн арслан 109, аймаг цэргийн заан 45, аймаг цэргийн харцага 45, аймаг цэргийн начин 147 нийт аймаг цэргийн цолтон 346, сумын заан 363, сумын харцага 3, сумын начин 25 нийт сумын цолтон 391, залуу бөх 224 бүгд 1024 бөх зодоглолоо.

2015 онд хайр дурлал тань ямар байх вэ?
2015 онд хайр дурлал тань ямар байх вэ?
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.