“Хохирогчийг хамгаалах өрөө”-тэй болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 2 секунд
“Хохирогчийг хамгаалах өрөө”-тэй болжээ

“Хохирогчийг хамгаалах өрөө”-тэй болжээ

 

Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн II хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт өнгөрсөн онд 941 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдснаас 33,2 хувийг бусдын бие махбодид гэмтэл учруулах хэрэг эзэлжээ. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдын 25,7 хувь нь хүүхэд эмэгтэйчүүд байдаг байна. Иймд гэмт хэргийн гэрч, хохирогч, бага насны хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, тэдэнд туслалцаа дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хохирогчийг хамгаалах өрөө”-г байгуулахаар санаачилж, “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр энэхүү өрөөний тохижилтыг бүрэн гүйцэтгэж, ашиглалтад орууллаа. “Хохирогчийг хамгаалах өрөө”-г бий болгосноор гэмт хэргийн хохиргч ялангуяа гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг хангах, эрх ашгийг хамгаалах, мэдүүлэг байцаалт авах тусгайлсан орчин бүрдэж байгаа юм.

 

Ц.ЗАЯА

Солонгос сурагчдад монгол ахуй, соёлыг таниулах хөтөлбөр хэрэгжүүлнэ
Солонгос сурагчдад монгол ахуй, соёлыг таниулах хөтөлбөр хэрэгжүүлнэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.