Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх "Оролцоо" төслийн 1-р ээлжинд СХД-ийн 111 залуус хамрагдана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 19 секунд
Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо“ төслийн 1-р ээлжинд СХД-ийн 111 залуус хамрагдана

Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо“ төслийн 1-р ээлжинд СХД-ийн 111 залуус хамрагдана

Монгол Улсын Засгийн газрын “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний 2.6 дахь заалт болон 2021 оны 58 дугаар тогтоолоор батлагдсан ЗАЛУУЧУУДЫГ ХӨДӨЛМӨРТ БЭЛТГЭХ “ОРОЛЦОО” төслийн бүртгэл, сонгон шалгаруулалт Сонгинохайрхан дүүрэгт амжилттай зохион байгуулагдлаа.

Арга хэмжээний бүртгэл наймдугаар сарын 16-22-ны өдрүүдэд явагдаж, 395 залуучууд бүртгүүлсэн ба 235 залуу сонгон шалгаруулалтын ярилцлагад танхимаар болон цахим хэлбэрээр оролцлоо.

Төсөлд хамрагдах нэгдүгээр ээлжийн 111 залуусыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж есдүгээр сарын 02-ны өдөр сургалтын байранд хүргэлээ. “ОРОЛЦОО” төсөлд хамрагдсан нийт залуустаа амжилт хүсье.

Хамтран ажилласан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн төв, “JCI MONGOLIA” байгууллага, “Эм Жи Эл Акуа” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье. Төсөлд амжилттай хамрагдсан залуусыг ажлын байранд дадлагажуулах, ажилд зуучлах үйлчилгээ зохион байгуулах тул хамтран ажиллах аж ахуйн нэгж, байгууллагуудыг урьж байна.

СХД-ИЙН ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

УИХ-ын 2014 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ
УИХ-ын 2014 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.