Жагсагчид шинэ микроавтобус шаарджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 4 секунд
Жагсагчид шинэ микроавтобус шаарджээ

Жагсагчид шинэ микроавтобус шаарджээ

Хотын агаарын бохирдлыг нэмэгдүүлэхгүй байх зорилгоор нийслэлд явж буй ашиглалтын хугацаа нь дууссан, насжилт өндөртэй микроавтобуснуудыг нийтийн тээврээс хасах тухай шийдвэрийг гаргасан билээ. Уг шийдвэрийн дагуу яг одоо үйлчилгээнд явж буй 380 гаруй микроавтобус шугамаас хасагдах ёстой ч хувиараа нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчид үүнийг эсэргүүцэн удаа дараа тэмцэл өрнүүлээд байгаа юм.

Тэд  нийслэлийн төв талбай дээр тайван жагсаал зохион байгуулж байна. Хувиараа тээвэр эрхлэгчдийн үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны гишүүд УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Хотын дарга Э.Бат-Үүл нарт шаардлага хүргүүлэхээр тогтжээ. Тэд 20 гаруй жил төрийн ачааг хувийн хөрөнгөөр үүрэлцэж ирсэн хөдөлмөрөө үнэлүүлэх, Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас санхүүжилт гарган шинэ микроавтобустай болгож өгөхийг шаардаж байгаа аж.
Нумынханд ашигтайгаар өөрөө шийдэгдэнэ
Нумынханд ашигтайгаар өөрөө шийдэгдэнэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.