"Слава" нэрийн будаанаас хүний биед хортой шавьж илэрчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 24 секунд
“Слава“ нэрийн будаанаас хүний биед хортой шавьж илэрчээ

“Слава“ нэрийн будаанаас хүний биед хортой шавьж илэрчээ

Сакура, Слава будаатай холбоотой хэрэглэгчдийн гомдол санал их байдаг. Тэр дундаа Хятадаас оруулж ирдэг гэх энэхүү бүтээгдэхүүнээс янз бүрийн зөрчил илрэх нь  цөөнгүй. Энэ бүхнийг хэрэглэгчид сошиалдаа дэлгээд л тэгсхийгээд орхидог. Мэргэжлийн тодотголтой байгууллагууд нь шалгаж, хариуцлага тооцож ажиллаж байгаа нь ч нууцын зэрэглэлтэй.

Хамгийн сүүлд л гэхэд ТЭСО брэндийн оруулж ирдэг "Слава" брэндийн хүүхдийн будаанаас хорхой гарсан гэх мэдээлэл хөвөрсөн бол энэ удаад хөц будаанаас  нь шавьж илэрч хэрэглэгчийг Мэргэжлийн хяналтын байгууллагад хандахад хүргэжээ. Гэтэл мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтын хариугаар будаанаас гарч ирсэн шавьж нь хүний биед хортой байсан нь тогтоогдсон талаар зарим хэвлэл онцолжээ.

Хүний биед хүнсний бүтээгдэхүүн гэдэг хамгийн чухал зүйл. Эрүүл амьдрах эх үндэс зөв, эрүүл хооллолт гэж хэлж болно. Гэтэл иргэдийн хамгийн түгээмэл хэрэглэдэг будаанаас ийм төрлийн зөрчил илэрсээр байгаа нь хэр зохимжтой вэ. Холбогдох байгууллагууд хэзээ нэгэн өдөр хэдэн, арваараа хүмүүс хордож, өвчлөхийг хүлээгээд байгаа гэж үү.

Tumen.mn

Цагаан нуурын боомтоор 63 мянган сум хууль бусаар хил давуулахыг завдсан этгээдүүд шийтгэгдэв
Цагаан нуурын боомтоор 63 мянган сум хууль бусаар хил давуулахыг завдсан этгээдүүд шийтгэгдэв
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.