Битүүний хичээлийг энэ Бямба гарагт оруулах чиглэл гарчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 5 секунд
Битүүний хичээлийг энэ Бямба гарагт оруулах чиглэл гарчээ

Битүүний хичээлийг энэ Бямба гарагт оруулах чиглэл гарчээ

Цагаан сарын баяр энэ сарын 21-23 /2023.02.21-23/-ны өдөр үргэлжилнэ. Тодруулбал, энэ сарын 20-ны өдөр "битүүн"-ий өдөр бөгөөд хуулиараа ажлын өдөр байдаг. Харин энэ сарын 21-23-ны өдөр сар шинийн нэгэн, хоёрон, гурван таарч байна.

Ингээд шинийн дөрвөн буюу энэ сарын 21-ны өдөр ажил, сургууль эхлэх бөгөөд тус өдрийн Ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтыг хэрхэн зохицуулах талаар холбогдох албанаас, "Битүүн буюу хоёрдугаар сарын 20-ны /2023.02.20/ Даваа гарагийн хичээлийг энэ долоо хоногийн Бямба гарагт шилжүүлэх, Шинийн 4-н буюу хоёрдугаар сарын 24-ний хичээлийг дараагийн долоо хоногийн Бямба гарагт шилжүүлэх боломжийг тухайн орон нутгийн засаг дарга нь шийдвэрлэх чиглэлтэй байгаа. Сайдын тушаал гармагц, албажиж, аймаг, нийслэл, аймаг, орон нутгийн Засаг дарга нарт хүргүүлэх болно" гэв.

Баянзүрх дүүрэгт олон улсын цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжлээ
Баянзүрх дүүрэгт олон улсын цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжлээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.