Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар 32 тэрбум төгрөгөөр эмнэлгийн техник тоног төхөөрөмж худалдан авах тендер зарлажээ. Тендер шалгаруулалтаар 10 тэрбумаар ангиографикийн тоног төхөөрөмж, найман тэрбумаар томографикийн компьютер, мөн зургаан тэрбумаар иж бүрэн компьютер гэх мэтээр “Эрдэнэт” үйлдвэрээс дутахгүй нүсэр том худалдан авалт хийхээр ийнхүү сонгон шалгаруулалт зарласан байна. Гэтэл тус газар эмчлүүлэгчдийн даатгалын зардлыг л төлөх үндсэн үүрэгтэй болохоос эмчилгээ оношилгооны үйлчилгээ үзүүлэх ёсгүй. Эмчилгээ, оношилгоо хийдэггүй тул эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авах ямар ч шаардлагагүй байхгүй, бүр худалдан авах ч ёсгүй гэнэ. Одоогоор ЭМДЕГ нь даатгалын үндсэн зардлаа ч санхүүжүүлж дийлэхгүй санхүүгийн хүнд байдалд байгаа гэдэг атал ийнхүү 20-30 тэрбум төгрөгийн тэнгэр тулсан өртөгтэй сонгон шалгаруулалт зарлаж байгаа нь ихээхэн гайхал төрүүлж байна. Энэ бүхний ард эмнэлгийн салбартай ойр байдаг УИХ-ын гишүүний эв хавгүй лобби яваа гэх чимээ сонсогдсон.