“Бодь транс”ХХК-ийн ажилтан машинаа ачуулсан жолоочид тохиролцох санал тавьжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 5 секунд
“Бодь транс”ХХК-ийн ажилтан машинаа ачуулсан жолоочид тохиролцох санал тавьжээ

“Бодь транс”ХХК-ийн ажилтан машинаа ачуулсан жолоочид тохиролцох санал тавьжээ

"Замын хөдөлгөөнийг зохицуулах, хянан шалгах журам"ын дагуу "Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах" ажил эрхэлдэг "Бодь транс" ХХК-ний ажилтан журмын хашаанд саатуулагдсан тээврийн хэрэгслийн эзэнд тохиролцох санал тавьжээ.

Ингэхдээ "Бодь транс" ХХК-ийн ажилтан Ц иргэн А-д "Ачилтын хөлс 60 мянга байдаг. Гэхдээ тохиролцоод, хөнгөлөөд өгч болно" хэмээн хууль бус үйл ажиллагаа явуулахыг тулган шаардсан байна.  

 Түүнчлэн ачилтын үйл ажиллагаа явуулахдаа УИХ-ын чуулганаар 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр батлагдсан Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах шинэчлэгдсэн журмын зөрчин, цагдаагийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн ачилт хийжээ.

Тэгвэл "Бодь транс" ХХК-ийн ажилтан Ц-г Эрүүгийн хуулийн  265 дугаар зүйлд заасан Төрийн болон хувийн аж ахуй нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэрэгт холбогдуулан ".. хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас .. иргэдэд.. хохирол учирсан.." гэх үндэслэлээр шалгах үндэстэй юм байна.

Хэрэв эрх бүхий байгууллагаас тухайн ажилтны буруутай үйл ажиллагааг тогтоовол түүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэх аж.

Иймд иргэд машинаа ачуулбал даруй тухайн ачилтын компанийнхаа таны тээврийн хэрэгслийг ачиж, шилжүүлж, түр саатуулахыг зөвшөөрсөн цагдаагийн эрх бүхий алба хаагчийн шийдвэртэй танилцаж, дур мэдэн ачилт хийсэн нь нотлогдвол даруй зохих хуулийн байгуулагад мэдээлэх нь зүйтэй юм.

Х.Маргад

Tumen.mn

ЦАЛИН : 9 эмнэлэг эмч, ажилчдынхаа цалинг 20-40 хүтэлх хувиар нэмээд байна
ЦАЛИН : 9 эмнэлэг эмч, ажилчдынхаа цалинг 20-40 хүтэлх хувиар нэмээд байна
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.