Нэр дэвшигчдээс баримт бичгийг ирүүллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 22 секунд
Нэр дэвшигчдээс баримт бичгийг ирүүллээ

Нэр дэвшигчдээс баримт бичгийг ирүүллээ

Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг 2021 оны 9 дүгээр сарын 06-нд /18:00 цагийн байдлаар/ хүлээн авлаа. Энэ удаагийн сонгуульд оролцохоор Үнэн ба Зөв нам, Монгол ардын нам, Ардчилсан нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ард түмний олонхийн засаглал нам, "Зөв хүнлекторат" эвсэл, Дэлхийн монголчууд нам, Иргэний зориг ногоон нам, Гэр хороолол хөгжлийн нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам нэр дэвшүүлж, хуульд заасан баримт бичгийг ирүүлээд байна.

Мөн Х.Бат-Ялалт 28 дугаар тойрогт, М.Чингисхаан 18 дугаар тойрогт тус тус бие даан нэрээ дэвшүүлж, холбогдох баримт бичгийг хүлээлгэн өглөө.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.11 дэх хэсэгт заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.

Талийгаачийг сүүлчийн замд нь үдлээ
Талийгаачийг сүүлчийн замд нь үдлээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.