Улаанбаатарт 26 хэм дулаан байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 55 секунд
Улаанбаатарт 26 хэм дулаан байна

Улаанбаатарт 26 хэм дулаан байна

Улаанбаатарт 26 хэм дулаан байна
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон говийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун болон зүүн зүгийн нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар зүүнээс  секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 20-25 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 28-33 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 25-27 градус дулаан байна 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орж салхи секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө   19-24 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:  Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулсаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүнээс баруун хойш эргэж зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 13-18 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр 20-25 градус, өмнөд хэсгээр 23-28 градус дулаан байна. 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө түр зуурын бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, өдөртөө түр зуур 12-14 м/с хүрч ширүүснэ. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна. 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Салхи зүүнээс зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүртэл  ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө 14-19 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.

 

АМГТГ: АИ-92 бензиний хомсдол үүсэхгүй, үнэ ч нэмэгдэхгүй
АМГТГ: АИ-92 бензиний хомсдол үүсэхгүй, үнэ ч нэмэгдэхгүй
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.