“Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд“ жагсаал болж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 7 секунд
“Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд“ жагсаал болж байна

“Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд“ жагсаал болж байна

Иргэдийн Оролцооны Нэгдэл Намаас "Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд" жагсаалыг төв талбайд зохион байгуулж байна. "Айлын хүүхдүүдийг алагчилгүй мөнгийг нь өг" гэх үндсэн шаардлагатай уг жагсаалын үеэр иргэд өөрсдийн байр сууриа илэрхийлж байна.

-Бүх хүүхдэд алгачлалгүй мөнгөн тэтгэмжийг олгох ёстой. Эцэг, эхийн орлогоос үл хамаарч Хүүхдийн мөнгийг 100 хувь олгох ёстой юм. Хүүхэд эцэг, эхээ сонгож төрдөггүй. Үндсэн хуулиа зөрчөөд хүнийг ялгаварлан гадуурхах үйлдэл хийж байна.

-Төрийн хулгай дээрмийг зогсоох, чадваргүй, өндөр орлоготой төрийн албан хаагчдыг цөөлсөн тохиолдолд хүүхдийн мөнгийг бүрэн олгох боломжтой гэж харж байна.

-Үр хүүхдийнхээ ирээдүйд хадгаламж нээж өгч байгаа иргэдийнхээ халаас руу төр өнгийх ёсгүй. Өнөөдөр иргэдийн амьдрал хүнд байхад хүүхдийн мөнгө рүү дайрна гэвэл иргэд тэсэхгүй шүү

-Хүүхдийн мөнгө дээрээ хүртэл ингэж хүний эрхийн мэдрэмжгүй хандаж байгаад гомдож байна. Төр дээрэлхүү, иргэдээ доромжилж байна. Дэлхийд нэр хүндээ алдаж дуусаж байна. Хүүхдийн мөнгөөс арван тэрбум төгрөг хэмнэж байна гэсэн атлаа нэг хурган даргын гэрээс долоон тэрбум төгрөг олдож байгааг бүгд харж байна. Одоо ер нь бүх зүйлийг хамгийн доороос нь эхэлж цэвэрлэж, өөрчлөх ёстойг л харуулж байна.

Жүжигчин У.Цогтбаяр:

-Монгол улсын Ерөнхийлөгч сонгуулиар "Монгол хүүхэд бүрийг хадгаламжтай болгоно" гэж амлаж байсан. Хүн бүр хүүхдэдээ хайртай учир сонгосон. Гэтэл одоо Хүүхдийн мөнгийг өгөхдөө ялгаварлан гадуурхаж байна шд.

И-Монголиа-той холбоотой өчигдрийн асуудал байна. IT-гийн наад захын хүн л хийнэ. Үүгээр байгаа, манай залуучууд ч үүнийг өлхөн хийнэ дээ гэв.

3.0 голч онооноос дээш үнэлгээтэй оюутнууд тэтгэлэг авна
3.0 голч онооноос дээш үнэлгээтэй оюутнууд тэтгэлэг авна
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.