Хөдөлж ч чадахгүй байсан эмэгтэй өөрийхөө зүрх рүү хутгалж, амиа хорлосон гэв үү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
16 минут 2 секунд
Хөдөлж ч чадахгүй байсан эмэгтэй өөрийхөө зүрх рүү хутгалж, амиа хорлосон гэв үү

Хөдөлж ч чадахгүй байсан эмэгтэй өөрийхөө зүрх рүү хутгалж, амиа хорлосон гэв үү


Өвчиндөө шаналаад олигтойхон ч хөдөлж чадахгүй байсан бүсгүйг нас бие гүйцсэн эрэгтэй хүнийг хүлээд, өөрийгөө зүрхэн тус газраа хутгалж, амиа хорлосон гэх шийдвэрийг гурван ч шатны шүүх гаргасан гэнэ. Энэхүү хэргийн талаар талийгаач бүсгүйн ах, ээж, өмгөөлөгч нар нь мэдээлэл хийлээ. 
 
Хэрэг ингэж эхэлжээ

О.Бат-Өлзий, талийгаач бүсгүй н.Отгонцэцэг нар 2012 оны тавдугаар сарын 01-нд Булган аймгийн төв рүү мотоциклтой явж байгаад, онхолджээ. Тухайн үед тэд  үерхдэг байсан байна. Уг ослоос болж н.Отгонцэцэгийн зүүн талын 2-4 дүгээр хавирга нь хугарч, хүндэвтэр гэмтэл авсан байна. н.Отгонцэцэг ослоос хойш эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хугацаанд найз залуу нь болох О.Бат-Өлзий нэг ч удаа эргэж, тойрч байгаагүй, эмчилгээний зардал ч өгөөгүй, уулзаагүй учраас хосууд салжээ. 

Ийнхүү хүний үнэргүй байдал гаргасан учир н.Отгонцэцэг шүүх эмнэлгээр гэмтлээ тогтоолгоод, О.Бат-Өлзийг шүүхэд өгснөөр хэрэг манджээ.  Шүүхээс О.Бат-Өлзийд Эрүү­гийн хуулийн 215.2 дугаар зүйл, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн учир 1.6 жилийн ял төлөвлөж шүүхээс нэг жилийн тэнсэн харгалзах ял оноосон аж. 

Тодруулбал, О.Бат-Өлзий жолооны үнэмлэхгүй, хамгаалах малгайгүй байсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барьсан, гэрэлтүүлэггүй үед холын буюу ойрын гэрэл асаана гэсэн заалтыг зөрчсөн, саадтай үед хурдаа хасаагүй аж. Гэвч шүүхээс ийнхүү хөнгөн ял сонссон учир хохирогч н.Отгонцэцэг давж заалдаад, дахин шүүх хурлын тов гарсан байна. Өөрөөр хэлбэл, шүүх хурал 2012 оны арванхоёр­ду­гаар сарын 10-нд болох бай­сан аж. Гэтэл шүүх хурал боло­хоос өмнө аймшигт хэрэг гарчээ. 
 
Хэргийн талаар сэжигтэн О.Бат-Өлзийгийн өгсөн мэдүүлэг

Ослын шүүх хурал болохын өмнөх өдөр буюу 2012 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр хэрэг гарчээ.  Сэжигтэн О.Бат-Өлзийгийн мэдүүлснээр “Тухайн өдөр хохирогч н.Отгонцэцэг над руу утасдаад “Энэ хэргээс чамайг салгаад өгөе. Ярилцах уу” гэж хэлсэн. Тиймээс ч бид хоёр уулзалдсан. Ийнхүү уулзахдаа дэлгүүрээс архи, ундаа аваад Булган аймгийн “Болор” хэмээх нэртэй зочид буудалд орсон. 
н.Отгонцэцэгийн араас авсан зураг /нуруу нь зулгарсан/

Эдгээр юмыг н.Отгонцэцэг өөрийнхөө мөнгөөр авч, би харин зочид буудлын тооцоог хийсэн. Буудалд орсоны дараа н.Отгонцэцэг “би хоншоортой загнаж байхад чи хоншоортой бай” гэж хэлээд хоёр аяганд архи хувааж хийгээд намайг шахсан. Улмаар би хоёр удаа уугаад дотор муухайраад байсан болохоор орон дээр дээшээ хараад хэвтэж байсан. Гэтэл гэнэт н.Отгонцэцэг миний дээр гараад “чи намайг тоохоо больсон уу” гэсэн. Нэг мэдэхэд хоёр гарыг минь хүлээд, гэрэл унтраагаад дараад авсан. Миний хоёр гар хүлээтэй байсан учир орон дээр зууралдаж байгаад, газарт унасан. 

Тэгээд н.Отгонцэцэг дээрээс дараад байхаар нь би түүнийг тийрч унагаад, хаалга руу гүйж, очоод хаалга онгойлгох гэсэн боловч түгжээтэй байсан. Тэгэхээр нь би “амь авраач” гэх хашгирсан. Тухайн үед надад ганцхан харагдаж байсан зүйл цонхны гэрэл байсан. Тиймээс би цонх руу очоод, хүлээстэйгээ цонхоор  үсэрсэн. Гадаа гараад тэнд байсан хүмүүсээс миний гарын хүлээсийг тайлаад өгөөч гэж гуйсан. Гэвч хүмүүс надаас зугтаад байсан болохоор би өөрөө шүдээрээ оролдож байгаад тайлсан” гэсэн мэдүүлэг өгсөн байгаа юм. 

Анхан шатны шүүх О.Бат-Өлзийгийн өгсөн мэдүүлгээр голчилсон байна. Тиймээс ч шүүхээс “н.Отгонцэцэг өөрийнхөө амийг хохироосон” хэмээн талийгаач бүсгүйд хэрэг үүсгээд, О.Бат-Өлзийг чөлөөлжээ. 

О.Бат-Өлзийд прокуророос Эрүүгийн хуулийн 91.1-д /хүнийг санаатай алах/ зааснаар эрүү үүсгэсэн байна. Гэтэл анхан шатны шүүх хүчингүй болгожээ. Харин үүний дараа Булган аймгийн давж заалдах шатны долдугаар шүүх хохирогчийн өмгөөлөгч н.Отгонбаяр, ялтны өмгөөлөгч н.Сарантуул нарын гомдлыг хэрэгсэхгүй болгоод, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээсэн байна. Улмаар Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар мөн тогтоол гараад өмнөх хоёр шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. Өөрөөр хэлбэл, энэхүү ноцтой хэрэгт 5-9 дүгээр сарын хооронд гурван шатны шүүхээр ороод хаагдчихсан аж. 

Тодруулбал, анхан шатны шүүхээр сум дундын дөрөвдүгээр шүүхийн шүүгч н.Дарьсүрэн, н.Мягмарсүрэн, н.Цэрэнханд, Давж заалдах шатны долдугаар шүүхийн шүүгч н.Батсайхан, н.Цэцэгмаа, н.Туяа, Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүхийн шүүгч н.Бат-Эрдэнэ, н.Батсайхан, н.Ганзориг, н.Цогт, н.Эрдэнэ, н.Балсүрэн гэсэн шүүгчид уг хэргийг шүүгээд н.Отгонцэцэг өөрийгөө хутгалсан гэдгийг тогтоогоод хэргийг хаачихсан байна.
 
Цогцсыг бус гэрэл зургийг шинжлээд, дүгнэчихжээ
Талийгаачийн амиа хорлосон байдал / Орны цагаан хэрэглэл огт цусгүй байгаа/ 

Талийгаач бүсгүйн ар гэрийнхэнд тусалж байгаа хуульч Д.Хувьтөгөлдөрийн хэлж буйгаар мөрдөн байцаалтад маш том, том алдаанууд гарсан гэнэ.  Сэжигтэн О.Бат-Өлзийгийн өгсөн мэдүүлгэгт дурьдагдсан “цонхны гэгээнээс өөр юу ч харагдаагүй” байсан гэсэн хэдий ч талийгаач н.Отгонцэцэгийг хөлөөрөө тийрч унагаад, хаалга руу яваад, олоод очсон байсныг шинжилж үзээгүй байна. Зочид буудлын хаалгыг О.Бат-Өлзий өөрөө цоожилсон байгаа юм. Учир нь буудлын үйлчлэгч бүсгүйгээс цагаан хэрэглэл аваад, хаалгаа өөрөө цоожилсон байдаг байна.  Гэтэл мэдүүлэгтээ хаалга цоожтой байсан,  гарч чадаагүй, цонхоор үсэрсэн гэж ярьсан.  

Түүнчлэн орон дээрээс унаад, хаалга руу гүйгээд, буцаад гүйгээд цонхоор үсэрсэн гээд маш богино хугацаанд үйлдэгдсэн гэж мэдүүлсэн байдаг байна. Гэтэл тэд маш удаан хоорондоо ноцолдсон ул мөр болох зочид буудлын өрөө хана, ор, ширээ гээд бүх зүйл нь цусан толбо үлдсэн байдаг аж. Тэгээд ч гэрчүүд тухайн үед “амь авраач” хэмээн хоёр удаа завсартай хашгирсан гэж мэдүүлжээ. Тэгээд ч тухайн үед гарсан шинжээчийн дүгнэлтээр О.Бат-Өлзийгийн цусанд метиллийн спирт 0 хувь байсан гэж гарсан байна.  

Тиймээс өнөөх О.Бат-Өлзийгийн мэдүүлээд байсан шиг аяга, аягаар нь архи уугаад, согтоод, хүлүүлсэн гэдэг нь худлаа болж таарчээ. Мөн шинжээч н.Пүрэвдулам гэдэг хүний 2012 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн 136, 139 тоот дүгнэлтүүдэд хаалганы цоожноос идэвхжүүлж авсан цусны шинжилгээ нь эмэгтэй хүнийх гэсэн байдаг байна. Гэтэл анхан шатны шүүхээс хойш буюу таван сарын дараа хийсэн шинжилгээгээр тухайн цус эрэгтэй хүнийх болоод хувирчихжээ. Мөн давж заалдах шатны шүүх дээр О.Бат-Өлзийгийн хавтаст хэргийн 372, 260, 272 гэсэн хуудсанд байгаа мэдүүлгүүд нь хоорондоо зөрсөн аж. 

Гэтэл мөн л үүнийг нягталж үзээгүй байна. Гэрч н.Батхуяг гэдэг хүн тухайн буудлын гадаа машинтайгаа байж байгаад, буудлын таньдаг үйлчлэгч нь гадаа зогсч байхаар нь уулзсан. Гэтэл үйлчлэгч дээр хүн “амь авраарай” гэж хашгираад байна гэж хэлж дуусаагүй байдагХувцас нь цус болсон хүн цонхоор үсэрч гарч ирээд, гарынхаа хүлээг амаараа тайлаад байсан. Тун удалгүй цагдаа ирээд би тухайн газраас явсан гэж мэдүүлжээ. 

Гэтэл тухайн үед очсон цагдаа н.Энх-Амьдрал нь зочид буудлын үүдэнд очиход цустай хутгалдсан залуу буудлын булан тойрч, машины дэргэд ирсэн хэмээн мэдүүлэг нь зөрсөн байна. Түүгээр ч зогсохгүй О.Бат-Өлзий гүйж ирээд “Одоо өөрийгөө алчихна шүү. Түргэн орооч ээ” гэж хэлсэн гэжээ. Гэтэл талийгаачийг яагаад өөрийгөө хөнөөх болсон гэдгийг огтоос гаргаж ирээгүй байна. Энэ мэт олон асуудал байгаа учир хохирогч бүсгүйн тал бүх асуудлыг санаатай зохион байгуулж, шинжилгээний дүгнэлтүүдийг өөрчилсөн хэмээн үзэж байгаа гэнэ. 

Анхны хэргийн газрын үзлэгээр буудлын өрөөнд маш их цусны толбо байсан гэж тэмдэглээд, н.Лхагвасүрэн гэх шинжээч 50 тоот дүгнэлт гарга­сан байна. Энэхүү дүгнэлтээр н.Отгонцэцэг өөрийгөө зүрхэн­дээ хутгалах, гэмтээх боломж­гүй гэжээ. Өөрөөр хэлбэл, нас барсан бүсгүй цогцост хийгээд гаргасан дүгнэлт нь гэсэн үг.Гэтэл анхан шатны шүүхээс “талийгаач өөрийгөө гэмтээх, зүрхээ хутгалах боломжгүй гэсэн” дүгнэлтийг хүчингүй болгожээ. 

Улмаар тухайн дүгнэлтэд дурьдсан сэжигтэн О.Бат-Өлзийгийн нүүр, хоолой, цээж, хоёр гарын бугалга, шуунд байгаа гэмтлийг өөрөө үүсгэх боломжгүй гэсэн дүгнэлтийг хүлээн авч, шийдсэн байна. Өөрөөр хэлбэл, талийгаач н.Отгонцэцэг өөрийгөө гэмтээх боломжгүй гэсэн дүгнэлтийг өөрийгөө хөнөөх боломжтой болгож шийджээ. Учир нь хэргийн газрын үзлэг хийсэн н.Лхагвасүрэн шинжээчийн дүг­нэлтийг няцааж, н.Ганболд гэх шинжээч хэрэг гарснаас таван сарын дараа талийгаачийн биеэс бус, хэргийн газраас авсан зургийг үндэслэн н.Отгонцэцэг нь өөрийгөө гэмтээх, хутгалах боломжтой гэсэн дүгнэлт гаргажээ. Харин зургуудаас хараад О.Бат-Өлзийгийн гэмтлүүд өөрийгөө гэмтээсэн гэмтэл биш, гадны нөлөөнөөс үүссэн, н.Отгонцэцэг бол өөрөө гэмтлээ үүсгэх боломжтой гэжээ. Ийнхүү зурагнаас хараад шинжээд, гаргасан дүгнэлтийг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан гэсэн үг. 

Уг хэрэг анхнаасаа л яллах дүгнэлт нь буруу байсан гэнэ. Тодруулбал, Прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ уг хэргийг Эрүүгийн хуулийн 91.1 хэмээн арай зөөлрүүлсэн гэнэ. Учир нь өмнө нь буюу ослын шүүх хурлын үеэр хавтаст хэргийн 87 дугаар хуудсанд н.Отгонцэцэг “О.Бат-Өлзий надаа чи осолд орсон тэр мотоциклийг аваарайАвахгүй бол намайг яахыг хараарай. Танай аав, ээж чинь эвгүй байдалд орно шүү гэж аав, ээжийг минь хүртэл заналхийлсэн. Хэрэв аав, ээжид маань ямар нэгэн зүйл тохиолдвол энэ хүнд хатуу хариуцлага тооцуулна” хэмээн мэдүүлэг өгч байсан гэнэ. Тиймээс прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн 91.1 хэмээн зөөлрүүлсэн байдлаар бус өмнө нь заналхийлж байсан учир өс хонзонгийн сэдлээр буюу 92.2.3 гэсэн зүйл ангиар, н.Отгонцэцэгийн нүүр, гарын шарх, хутганы ором зэргээс үзвэл онц хэрцгий байдлаар амь насыг нь хөнөөсөн учир 92.2.3 гэсэн зүйлээр зүйчлэх ёстой байсан гэдгийг хохирогчийн хуульч Д.Хувьтөгөлдөр онцолж байсан юм.
 
Д.Лхагважав: Хутга сугалахад олгойдон гарах ёстой цус хаашаа алга болов 

/Талийгаач бүсгүйн ах/ 

-Би эмч хүн. Тиймээс эмч хүний зүгээс харахад, шүүхийн хүрээлэнгийн шинжээч эмч нар учир дутагдалтай, алдаа­тай ажилласан. Тиймээс ч уг хэр­гийг үнэн зөв талаас шийдэхэд шууд нөлөөлсөн. Учир нь хэрэг болсон газрын зурагт түүнийг нас барсан орны цагаан хэрэглэл нь огт цусгүй байгаа. Гэтэл зүрхний налуу хэсгийг дагаад хутгалсан бол буцаагаад хутгаа сугалаад авахад, хүний биеийн даралтаас шалтгаалаад цус олгойдон цацагдах ёстой0.7 см-ийн гүн шарх, онгорхой үүссэн байгааЗүрхний баруун ховдол руу орсон зүсэлтийг талийгаачийг өөрөө хийсэн эсэхийг анхны шинжээч боломжгүй гээд тогтоочихсон. 

Учир нь зүүн доод хэсгээс баруун тийш чиглэгдсэн шарх учир өөрөө хутгалсан байх боломжгүй гэсэн. Харин бүх зүйлийн дараа Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн  шинжээч эмч н.Энхбаяр, н.Эрдэнэбаяр тэргүүтэй эмч нар дахин дүгнэлт гаргасан. Н.Отгонцэцэг өөрийгөө хут­га­лах боломжтой, буцааж сугалж авах боломжтой гэж дүгнэсэн. Тэгвэл өөрийгөө хутгалаад, хутгаа сугалж авсан бол хүнд байдаг таван литр цус­ны бусад эрхтэнд үлдээд гадаг­шаа олгойдон гарах ёстой 2.5-3 литр цус хаашаа алга болчихсон нь гайхалтай. Тиймээс хэрэг зочид буудлын орон дээр биш өөр газарт болсон. 

Харин талийгаачийг зөөж, орон дээр аваачиж тавьсан гэж үзэж байгаа. Тэгээд ч цогцосны араас авсан зурагт нуруу нь улаан бо­лоод зулгарчихсан байгаа. Тий­мээс чирээд, зөөвөрлөсөн гэ­дэг нь шүүхийн шинжээч бит­гий хэл энгийн хүн хараад ч мэдэх байтал яагаад буруу дүг­нэлт гаргаад байгааг гайхаж байна. 
 
Ц.Баасансүрэн: О.Бат-Өлзийгийн аав намайг хоёр ч удаа ирж дарамталсан
/Талийгаач н.Отгонцэцэгийн ээж/

-Н.Отгонцэцэг миний хам­гийн бага охин. Их сургуулийн оюутан бөгөөд төгсөх курст сурч байсан. Миний охиныг амиа хорлоод нас барсан гээд байгаа. Гэтэл охин маань амиа хорлох учиргүй. Хичээл, сурлагадаа сайн, сургуулиасаа зохиодог тэмцээн наадамд оролцдог, сурах мэдэх эрмэлзлэлтэй охин байсан. 

Ямар нэгэн сэтгэл санааны асуудалгүй. Гэтэл ийм айхтар юм болчихоод байна. Хүн өөрийгөө юу гэж 20 гаруй удаа зүсэх билээ. Тухайн үед хоёр хуруу нь зөвхөн арьсан дээрээ бөнжигнөөд тогтож байсан. Эмэгтэй хүн юу гэж өөрийгөө тийм болгох билээ. 

Миний охин ослоос болоод баруун талын гурван хавирга нь хугарч, аарцагны цууралттай байсан болохоор гутлаа өмсөөд, цахилгааныг нь татаж чаддаггүй. Учир нь гурван хавирга нь давхарлаад бороолчихсон байсан болохоор хурдан алхаж чадахгүй бүр мурийж явдаг байсан. Тийм болчихсон хүн яаж эрэгтэй хүнийг хүлээд, өөрийгөө хутгалж чадах юм. 

Өмнө нь ослын шүүх хурлын үед О.Бат-Өлзийгийн аав С.Ононтуул хоёр ч удаа морьтой ирээд дарамталж байсан. Одоо ч тэр хүүгийн ар гэр үргэлж дарамтад амьдруулж байна. Би маш хэцүү амьдарч байна. Охин минь бусдын гарт эрүүл мэндээ булаалгаад зогсохгүй амиа алдчихаад байхад нь амиа хорлочихсон байна гэж тогтоогоод байгаад үнэхээр хэлэх үг алга.

Эх сурвалж: www.mminfo.mn

Мисс Т.Батцэцэг гоо сайхны нууцаасаа дэлгэв
Мисс Т.Батцэцэг гоо сайхны нууцаасаа дэлгэв
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.