СХД-т 2-р сарын 11,12,13-ны өдрүүдэд /PCR/ шинжилгээг зохион байгуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 46 секунд
СХД-т 2-р сарын 11,12,13-ны өдрүүдэд /PCR/ шинжилгээг зохион байгуулна

СХД-т 2-р сарын 11,12,13-ны өдрүүдэд /PCR/ шинжилгээг зохион байгуулна

Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссын чиглэлийн дагуу энэ сарын 11-нээс шилжих Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үед нийслэлийн хэмжээнд “Нэг хаалга-Нэг шинжилгээ” тандалт илрүүлгийн ПГУ /PCR/ шинжилгээг зохион байгуулахаар болсон.
Үүнтэй холбоотойгоор ДОК-ын шуурхай комиссын дарга Э.Ниндэв, Эрүүл мэндийн төвийн дарга Ч.Өнөрсайхан, Онцгой байдлын хэлтсийн дарга А.Алтансүх нар болон холбогдох албаны хүмүүстэй хамт дүүргийн газрын зураг дээр хөл хорионы хугацаанд хэрхэн ажиллах талаар төлөвлөгөө гарган ажиллалаа.
Сонгинохайрхан дүүрэг хоёрдугаар сарын 11,12,13-ны өдрүүдэд ПГУ /PCR/ шинжилгээг иргэдээс авахаар зохион байгуулалтын төлөвлөлтийг хийж ажиллаж байна. Дүүргийн 43 хорооны 24500 өрхийг шинжилгээнд хамруулахаар төлөвлөсөн. Энэ удаагийн хөл хорионы хязгаарлалтаар халдварын тархалтыг хумихад дүүрэг, хороо, хэсгийн дарга нарын үүрэг оролцоо өндөр ач холбогдолтой юм.
Хатуу хөл хорионы үед Сонгинохайрхан дүүрэгт 43 хороо тус бүрт 1 цэг байхаар төлөвлөсөн. Явуулын 10 баг гарч тодорхой цэгээс шинжилгээний сорьц цуглуулахад бэлэн болсон. Дүүрэгт нийт 53 шинжилгээний баг гарч ажиллаж иргэдээс шинжилгээ авахаар тогтоод байна.
Мөн өчигдөр, өнөөдөр хоёр 3655 төрийн албан хаагчдыг коронавирусийн илрүүлэг шинжилгээнд хоёр өдрийн хугацаанд хамруулж байна. Шинжилгээнд хамрагдсан албан хаагчдын ар гэрийнхэн хөл хорионы үед дахин ПГУ /PCR/ шинжилгээ өгөх шаардлагагүй юм.
Сонгуулийн ерөнхий хорооноос автоматжуулсан систем танилцууллаа
Сонгуулийн ерөнхий хорооноос автоматжуулсан систем танилцууллаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.