Энэ сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас хар тамхины томоохон хоёр бүлэглэл илрүүлжээ.
Тодруулбал, Баянгол дүүргийн тавдугаар хороонд орших нэгэн зочид буудлаас долоон хүн, Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах бас нэгэн зочид буудлаас таван хүнийг хар тамхи татан мансуурч байхад нь баривчилсан байна. Тэд 25-31 насны залуус байсан бөгөөд тэднийг хорих 461-р ангид цагдан хорьжээ.
Эх сурвалж: www.dorgio.mn