Өнөөдрийн өрнийн зурхай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 50 секунд
Өнөөдрийн өрнийн зурхай

Өнөөдрийн өрнийн зурхай

Олонх хонинууд ирээдүйнхээ төлөвлөгөөг дахин хянахад хүрнэ
Хонь - (3/21-4/19) 
Хувирал өөрчлөлттэй өдөр. Олон хонинууд ирээдүйнхээ төлөвлөгөөг дахин хянахад хүрнэ. Ажил хэргийн амжилт удаан хүлээлгэнэ. Гэнэтийн тохиолдолд бүү найд. Эрч хүчтэй, зорилготой хөдөл. Удирдлагатайгаа харьцах харьцаа танаас үл хамаарах шалтгаанаар муудах төлөвтэй. Та хүнд сонголтын өмнө зогсож байгаа бөгөөд гариг ертөнцийн тааламжтай байрлал эхлүүлсэн үйл ажиллагааг тань амжилттай болгоно. 

Үхэр - (4/20-5/20) 
Ашигтай наймаа оновчтой хөрөнгө оруулалтаас түрийвчээ дүүргэх тааламжтай үе. Үүнээс гадна ганцаардлаас болж зовж шаналж байсан үхэрийнхэн ханиа олно. Зөвхөн сайн сайхныг бодож, хувь заяагаа зоригтой угт. Гарагийн тохиол танд хайрт эсвэл амрагтайгаа ямар нэг хамтарсан аж ахуй эхлэхэд тусална. Өнөөдөр таны сэтгэлийг зовоосон нэг асуудал гарах бөгөөд үүнд та сэтгэл санаагаа бэлдэх хэрэгтэй байна. 

Ихэр - (5/21-6/21) 
Идэвхтэй, бүтээлч өдөр. Хувийн ба дотоод сэтгэлийн эхлэл нь таны шинэ холбоотнуудыг олоход ба өөрийн зорилгодоо санаа нэгтнүүдээ зохистой байдлаар татаж чадна. Чухал хүнтэй танилцаж магадгүй, нөхцөл байдлын гэнэтийн явц нь ашиг авчирна. Ихрийнхний сонгосон хүн, эсвэл ойр дотны хүн эргэн түүний итгэл найдварыг дааж чадахгүй бололтой. Үдэш орой гэр орны ажил шийдэмгий үйлдэл хийхийг шаардана. 

Мэлхий - (6/22-7/22) 
Сарын сүүлээр сугарын нөлөөгөөр сурлагын асуудалд саад тотгор учирна. Компьютер хүртэл алдаж тооцоолж хийсэн ажил ҮР дүнгүй болж магадгүй. Зарим ажлыг дахин хийж, шүүлгүүдийг дахин өгөх магадлалтай. Ажил сурлагадаа анхаарлаа төвлөрүүл. Эс бөгөөс хайнга анхааралгүй байдлаас алдаа гаргана. Өнөөдөр та үүссэн бүх асуудлыг хялбархан шийднэ. Эртний нандин хүслээ хэрэгжүүлэх боломжтой. Өөрийн өмнө шударга байж чадвал, Мөн зөн совингийнхоо ачаар ямар ч хүнд хэцүү байдлаас та нэр төртэй гарч чадна. 

Арслан - (7/23-8/22) 
Идэвхгүй өдөр. Таны төлөвлөгөөг нураах гэнэтийн үйл явдлууд тохиолдож болзошгүй. Танд шуудхан ажиллаж эхлэх шаардлага гарна. Энэ өдрийн уриа бол долоо хэмжиж нэг огтол. Гэнэтийн шийдвэр бүү гарга. Багаараа хамтран төсөл дээр ажиллах нь танд таалагдаж, олуулаа ажиллах нь зугаатай санагдахаас гадна гайхалтай үр дүнд хүрэхийн тулд маш бүтээлч санаачлагатай байх хэрэгтэй. 

Охин - (8/23-9/22) 
Албан тушаал ахих, нөлөөтэй хүмүүстэй ажил хэрэгч харилцаа тогтоох, удирдлагадаа хандахад сайн өдөр. Идэвх зүтгэл тань ажил дээр зайлшгүй амжилт авчирна. Хэрвээ үйл ажиллагаагаа сайтар тунгаавал ойрын ирээдүйд амжилтанд хүрнэ. Найз нөхөдтэйгөө оройг хамт өнгөрөөж, ажил хэрэг, хувийн амьдралынхаа талаар халуун дотно яриа өрнүүлэхэд маш таатай байна. Энэ өдөр танилцсан хүнтэйгээ урт удаан хугацааны бат бөх найрсан харилцаатай байх болно 

Жинлүүр - (9/23-10/22) 
Жинлүүрүүдийн гэр бүлийн уур амьсгал хэвийн байдалд орно. Г эр бүлийн асуудал хурдан шийдэгдэнэ. Үйл явдлаа битгий түргэсгээрэй бүх юм аяндаа бүтнэ. Таны сэргэлэн цовоо ухаантай байдал чинь таныг санхүүгийн байдпаас гаргана. Та хүлээцтэй тэвчээртэй байгаарай. Гадаад байдалдаа бүх анхаарлаа хандуул. Таны гэр бүл дэх найрсаг харьцаанд бусад хүмүүс атаархана. 

Хилэнц - (10/23-11/21) 
Гэр бүлийн харьцаанд таатай өдөр болно. Ажилдаа зүй бус алхмуудыг хийх, дурын ажил эхлүүлэх, бүр эрсдэлтэй алхам ч таатай төгсгөл болно. Хайр дурлал үнэхээр гайхамшигтай байх болно. Худалдан авалт болон гэртээ засвар хийхэд таатай өдөр байна. Харин ахмад настнууд агаарт гарч сэтгэлээ сэргээх хэрэгтэй бөгөөд үүний тулд охиноосоо тусламж хүсэх хэрэгтэй. Таны зүрх сэтгэлд хязгааргүй үнэ цэнэтэй цорын ганц хүн байгаа болохоор сэтгэлийн жаргалыг ханатлаа эдлэх хэрэгтэй. 

Нум - (11/22-12/21) 
Сэтгэл санаа хэт хөөрүү байна. Сексийн ба уран бүтээлийн мэдрэмж өндөр байх магадлалтай. Эсрэг хүйсийн хүмүүс танд ихээхэн анхаарал хандуулна. Хөнгөн сээтэгнэл нь цаашдын гүн гүнзгий харьцаа болон хувирч магадгүй. Өнөөдөр хүчээ гамна. Үйл явдлыг бүү хурцатга. Хүүхдүүддээ цаг зав гарга. 

Матар - (12/22-1/19) 
Санхүүгийн асуудлууд таныг тайван байлгахгүй. Улмаар олон таагүй явдлууд дагуулна. Гол нь дотоод тайван байдлаа хадгалж зугаа цэнгэлээс хол бай. Дараа нь харамсахаар эцсийн шийд бүү гарга. Энэ өдрийг хамгийн дотны хүмүүстээ зориул. Хүч өгөх нэгэнтэй өөрийн зорилго болон сонирхлыг хуваалцан нэгдвэл өөрийгөө идэвхжүүлэхэд амархан болно. Энэ долоо хоногийн сүүлээр хадмуудтайгаа болон сургуулийн андуудтайгаа оройн зоог баривал таатай байх болно. 

Бумба - (1/20-2/18) 
Ахмад настай хүмүүст туйлын таатай өдөр. Аялал, зугаалгаар явах хүмүүстэй харьцах спортоор хичээллэхэд тохиромжтой. Хэт итгэмтгий байхаас болгоомжил. Бүхий л зүйлд итгэдэг гэнэн зангаасаа болж та төөрөгдөлд орж, буруу шийдвэр гаргах вий. Сайхан харилцаанд хүрэхийн тулд хувиа бодох, эргэн тойрныхондоо шаардлага тавих хэрэггүй. Эргэн тойрны хүмүүст нөлөөлөл үзүүлэх хэрэггүй. 

Загас - (2/19-3/20) 
Таны оюун санааны болон материаллаг сонирхол өндөр байна. Өөрийн өмнө томоохон зорилтууд тавина. Жишээ нь, бичсэн номоо хэвлүүлэх эсвэл зуслангийн байшинтай болох гэх мэт. Юу хүсэж байгаа зорилгоо тодорхойл. Тэгвэл та чин сэтгэлээсээ тууштай шаргуу ажиллах болно. Өнөөдөр өөртөө итгэлтэй загаснуудад л амжилт ирэх болно. Хилэнцийн уужуу ухаан, даруу байдал нь тэдний нэр хүндийг өсгөх, материаллаг байдлыг сайжруулах болон ойр дотнынхны харьцааг бэхжүүлнэ. 
Д.Дорлигжавын хахуулийн хэрэг сураг алдарчээ
Д.Дорлигжавын хахуулийн хэрэг сураг алдарчээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.