Боксчид зодолдож танхайрсан нь Х.Нямбаатар сайдаас үүдэлтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 14 секунд
Боксчид зодолдож танхайрсан нь Х.Нямбаатар сайдаас үүдэлтэй

Боксчид зодолдож танхайрсан нь Х.Нямбаатар сайдаас үүдэлтэй

ХЗДХ-ийн сайд, Боксын холбооны шинэ ерөхийлөгч Х.Нямбаатар “Есдүгээр сарын 5-ны өдөр Монголын боксын холбооны бага хурал хуралдсан. Энэ хурлаар намайг Ерөнхийлөгчөөр томилсон. Ингээд 18:00 цагт хурал дуусаж, "Элит" төв дээр 130 хүн хоол идээд л тарцгаасан” гэсэн тайлбар өгчээ.

Цар тахлын халдварын тохиолдол өдрөөс өдөрт эрчээ авч, нэмэгдэж байгаа энэ үед Боксын холбооны шинэ ерөнхийлөгчийн цайллага хийж, 130 хүн нэг дор цуглуулснаа тэрбээр өөрөө хэллээ.

Уг нь Засгийн газар, УОК-оос нэг дор 130 хүн байтугай таван хүн нэг дор цуглахыг хориглож, хурим, найр хийхгүй байхыг анхааруулж байгааг хамгийн сайн мэдэх хүн нь Засгийн газрын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар. Гэтэл тэрбээр өөрөө олон хүнийг нэг дор цуглуулж, цайлж дайлсан байх юм. Тэгэхээр боксчид зодолдож танхайрсан нь Х.Нямбаатар сайдаас үүдэлтэй болж таарлаа.

Эх сурвалж: Newspress.mn

Генерал Т.Бадрал нарын хэргийг шударгаар шийдэж чадах уу
Генерал Т.Бадрал нарын хэргийг шударгаар шийдэж чадах уу
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.