Монголд 7500 гаруй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани ажилладаг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 16 секунд
Монголд 7500 гаруй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани ажилладаг

Монголд 7500 гаруй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани ажилладаг

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ дахь албан ёсны айлчлалын хүрээнд МҮХАҮТ, БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хороо (ОУХДХ) хамтран "Монгол-Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа" форумыг Бээжин хотноо зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд оролцож үг хэллээ.

БНХАУ-д хийж буй энэ удаагийн айлчлал төр засгийн хамтын ажиллагаа төдийгүй хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгж, хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад чиглэсэн.

Айлчлалын хүрээнд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Ардын Төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны дарга Жао Лөжи нартай албан ёсны уулзалт хийж, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян-тай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээг амжилттай хийж, олон жил яригдсан төслүүдийг 2023 онд багтаан эцэслэн шийдвэрлэхээр тохиролцсон. Эдгээр төсөлд хилийн боомтуудыг төмөр замаар холбох төсөл болон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын зээлийн хэлэлцээр, Чойбалсангийн цахилгаан станцын өргөтгөлийн зээлийн гэрээг сунгах асуудлууд багтжээ.

Засгийн газар “Итгэлтэй, найдвартай, удаан хугацааны түнш” байх зарчим баримтлан, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, хөрөнгө оруулалтын орчныг шинэ шатанд гаргахаар эрх зүй, институтээ шинэчилж байна. Монголд нийт 7500 гаруй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж бий.

Монгол хөрөнгө оруулалтын бодлогоо улам тодорхой болгож, тогтвортой, тууштай байж, Эдийн засаг, хөгжлийн яам, тус яамны дэргэд Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байгуулж, хөрөнгө оруулагчдад тулгарч буй бэрхшээлийн талаарх мэдээллийг тогтмол хүлээн авах, хөрөнгө оруулагчаас гаргасан гомдлыг цахимаар бүртгэх, шийдвэрлэх тогтолцоог бий болгож байгааг Ерөнхий сайд тэмдэглэсэн байна.

Эдийн засгийн олон томоохон төсөлд харилцан ашигтай, урт хугацаанд тогтвортой түншлэн ажиллана гэдгээ хөрөнгө оруулагчдад илэрхийлжээ.

Баянгол дүүргийн сурагчид ЭЕШ-ын сорилго шалгалтад орлоо
Баянгол дүүргийн сурагчид ЭЕШ-ын сорилго шалгалтад орлоо
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.